Хариуцлага алдсан Гадаад хэргийн болон Эрүүл мэндийн сайд нарт хариуцлага хүлээлгэсэнгүй...

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо, Үндэсний бодлогын хорооны гишүүн, ЭМЯ-ны Дэд сайд асан Ж.Амарсанаа нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийлээд "АН-ын зүгээс санхүүжүүлээгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харамсалтай нь энэ бүх тэмцлийг эрх баригчид ойшоосонгүй гэлээ.

Тэрбээр "ГХЯ-ны дипломатууд 70 кг хар тамхи зөөж байгаад баригдсан. Энэ нь Германы түүхэнд дипломатууд хамгийн их хэмжээний хар тамхи зөөсөн ноцтой хэрэг. Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг уг нь ёс зүйтэй хүн гэж бодож байсан. Дипломат ажилчид нь 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт холбогдвол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэтэл тэгсэнгүй.

Эрүүл мэндийн сайд улсаа тэмбүүтэй хэмээн дэлхий нийтэд зарлаж, хариуцлагагүй мэдэгдэл хийснээр жуулчдын тоог буурууллаа. Монгол улсад аялахаар төлөвлөж байсан жуулчдын 20 хувь нь аялалаа цуцалж байна. Сүрьеэтэй холбоотой асуудал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй, замхруулаад дуусч байна. Хууль зүйн сайд ч мөн л удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийж, ард иргэдийг төөрөгдүүлж байгаа тул иргэд эсэргүүцэж байгаа нь зүйн хэрэг. Шударга ёсыг тогтоох гэж сэлэм эргүүлж байгаа том дарга нь хүртэл сайдуудаа хамгаалж үлдэхээр болжээ." гэсэн юм. 

Д.Оросоо "Эрх баригчид 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, үүний үр дагаврыг 19 жил амсаж байна. ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын схем зэрэг сөрөг үр дагаврыг авчирсан. Одоо эрх баригчид дахин ийм зүйл хийхээр төлөвлөж байна. Эрх баригчид наймаа хийх замаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Эрх баригчид дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, үүнийг нь Үндсэн хуулийн цэц хянахгүй болж байна. Үүнийг хийхийн тулд Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгон авилгал хийж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаг, захиргааны нэгжийг өөрчилж байна. Сум, дүүргийг анхан шатны нэгж болгоод анхан шатны нэгж байсан баг, хороог нэгжээс гаргаж байна. Давхар дээлтэй төлөөлөгчийг бий болгож байна, засаг захиргааны нэгжид. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт суурь зарчимдаа нийцэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт суурь зарчмаараа давж байна " гэлээ.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.