2026 оны Өвлийн Олимп Италийн Милан, Кортина хотуудад зохион байгуулагдахаар болжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Лозанна хотод болсон Олон улсын Олимпийн хорооны 134 дэх чуулга уулзалтаар 2026 оны Өвлийн Олимп болон Паралимпийн тэмцээнийг Италийн Милан болон Кортина-д'Ампеццо хотуудад зохион байгуулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна. 25 дахь удаагийн Өвлийн Олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Италийн Милан болон Кортина-д'Ампеццо хотуудаас гадна Шведийн Стокгольм хот өрсөлдсөн аж.

Өвлийн Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө сүүлийн жилүүдэд цөөн тооны хотууд өрсөлдөж буй нь шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Өвлийн Олимпийг зохион байгуулах эрхийг 2006 оноос хойш Европын ганц ч хот авч чадаагүй билээ.

2018 оны өвлийн Олимп Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион байгуулагдсан бол 2022 оны Олимп Хятадын нийслэл Бээжин хотод болох юм. ОХУ 2014 оны өвлийн Олимп ОХУ-ын Сочи хотод болсон ба Оросын эрх баригчид Сочид болох Олимпийн дэд бүтцэд 51 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь олны анхаарлыг ихээр татсан юм.

2026 оны 25 дахь удаагийн өвлийн Олимпийн тоглолтууд 2-р сарын 6-наас 22-ны хооронд, Паралимпийн тоглолтууд 3-р сарын 6-наас 15-ныг хүртэл тус тус зохион байгуулагдах аж. Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах санал хураалтын үр дүнг танилцуулсан ба Италийн 2 хотын төлөө 47 хүн, Стокгольмийн төлөө 34 гишүүн саналаа өгч, 1 хүн санал өгөхөөс татгалзсан байна.

Image result for Milan-Cortina has won the right to host the 2026 Winter Olympics

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, "Өвлийн спортын төрлийн баялаг уламжлалтай тус улсад гайхамшигтай Олимп болно гэж бодож байна. Италийн хөгжөөн дэмжигчдийн гал цог, зохион байгуулагчдын арвин туршлага нь төгс уур амьсгал бүрдүүлэхнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярьжээ.

Италийн хувьд тус улсын Кортина-д'Ампеццо хотод 1956 онд өвлийн Олимп, Ром хотод 1960 онд зуны Олимп, Турин хотод 2006 онд Өвлийн Олимп тус тус зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Харин Шведийн Стокгольм хот 1912 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан ба үүнээс 46 жилийн дараа 1958 оны зуны Олимпийн наадмын морин спортын төрлий тэмцээнийг зохион байгуулсан аж. 1912 оноос хойш Швед улс эх орондоо Олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө 8 удаа өрсөлдөж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.