Эрдоганы нам Истанбул хотын даргын сонгуульд дахин ялагдал хүлээжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 25-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Истанбул хотын даргын нөхөн сонгуульд Туркийн эрх баригч нам дахин ялагдал хүлээжээ. Сөрөг хүчний намын нэр дэвшигч Экрем Имамоглу нийт саналын 54 хувийг авчээ.

Шударга ёс, хөгжлийн намаас дэвшигч Бинали Илдирим сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотын шинэ даргад баяр хүргэжээ.

Энэхүү сонгуулийн дүн “Хэн Истанбулд ялна, тэр Туркт ялна” хэмээн хэлж байсан Эрдоганы хувьд томоохон цохилт болсон аж. Сонгуульд хоёр дахь удаагаа ялсан Имамоглу тус хот болон улсын хувьд “шинэ эхлэл” ирж байгааг зарласан байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний ням гарагт Туркд хотууд болон тосгодын дарга, орон нутгийн зөвлөлийн гишүүдийг сонгох орон нутгийн сонгууль болж, Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы нам томоохон ялагдал хүлээсэн юм. Тус сонгуульд санал өгөх эрхтэй 57 сая гаруй хүн бүртгэгдсэн байсан ба сонгуулийн ирц 85 хувьтай өндөрлөхөд одоогийн эрх баригч Шударга ёс, Хөгжлийн нам болон Үндэсний хөдөлгөөний нам нийт саналын 51.74 хувийг авсан бол сөрөг хүчний Үндэсний эвслийн Бүгд найрамдах нам болон Сайн нам 37.64 хувийг авсан үр дүнтэй байв.

Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам сонгуулийг будлиантай явагдсан хэмээн үзээд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.

Ekrem Imamoglu

Гуравдугаар сард болсон уг сонгуульд Туркийн томоохон хотууд болох Анкара, Истанбул болон Измир хотын даргаар сөрөг хүчний намын гишүүд сонгогдсон юм. Сүүлийн 15 жил эрх баригч намын удирдлага дор байсан Истанбул хотын даргаар сөрөг хүчний Бүгд Найрамдах Ардын намын Экрем Имамоглу сонгогдсон. Тэрээр өрсөлдөгчөөсөө 24 мянган хүний саналаар илүүрхэж, ялалт байгуулсан билээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Ардын намын Мансур Яваш Шударга ёс, Хөгжлийн намын Мехмет Озхасекийг ардаа орхиж, 51 хувийн саналаар Анкара хотын даргаар сонгогдсон бол Измир хотын даргаар мөн л сөрөг хүчний Бүгд Найрамдах Ардын намын нэр дэвшигч сонгогдсон.

AKP supporters celebrate in Istanbul

Нэгдсэн дүнгээр Туркийн орон нутгийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан ч сөрөг хүчний Үндэсний эвсэл Туркийн томоохон хотууд болон гадаад дотоодын жуулчдын ихээр очдог далайн эргийн хотуудын удирдлагыг гартаа авч чадсан үр дүнтэй байв.

Харамсалтай нь орон нутгийн сонгуулийн үр дүнд Туркийн хамгийн том хотууд ийнхүү сөрөг хүчний мэдэлд шилжсэн нь тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы таалалд нийцсэнгүй. Туркийн сонгуулийн дээд зөвлөл Истанбул хотын сонгуулийг дахин явуулах шийдвэр гаргаж, улмаар сонгуулийн товыг зарласан байна.

Image result for vote will be held again in Istanbul

Гуравдугаар сарын 31-нд болсон орон нутгийн сонгуулиар Эрдоганы AKP (Шударга ёс, Хөгжлийн нам) нам Истанбул, нийслэл Анкарад ялагдал хүлээж, Истанбул хотод сөрөг хүчний CHP (Ардын Бүгд Найрамдах Нам) нам ялалт байгуулснаар хотын даргын суудалд Экрэм Имамоглу томилогдож байв. Тэгвэл энэхүү томилгоог мөн цуцалж, зургаадугаар сарын 23-ны даваа гарагт болох дахин сонгуулийн дараа Истанбулын шинэ дарга томилогдохоор болжээ.

Туркийн Сонгуулийн ерөнхий хороо Истанбул хотын захирагчийн сонгуулийн үр дүнг эс хүлээн зөвшөөрч, дахин сонгууль явуулах болсоныг эсэргүүцэн өнөөдөр тус хотын оршин суугчид түмпэн, шанагатай жагсаал зохион байгуулсан ч дахин сонгууль явуулахыг зогсоож чадаагүй юм.

Ийнхүү дахин сонгуулиар Эрдоганы нам дахин ялагдал хүлээв

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.