Хонконгийн асуудал бол Хятадын дотоод асуудал тул ямар ч улс, хүн оролцохыг зөвшөөрөхгүй гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 24-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Чжан Жүний мэдээлсэнээр БНХАУ Японы Осака хотод болох "Их-20"-ийн уулзалтын үеэр Хонконгийн асуудлыг хөндөхийг зөвшөөрөхгүй аж.

Хонконгийн сая сая иргэд гэмт хэргийн сэжигтэнг Бээжин, Макао, Тайваньд шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, Хонконг хотын гудамжнаа жагссаар байгаа билээ.

Related image

Жагсч буй иргэдийг тараах зорилгоор хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжийг дагуулсан юм.

Image result for China will not allow G20 to discuss Hong Kong, says foreign minister

Энэ долоо хоногт Осакад болох "Их-20"-ийн чуулга уулзалтын хүрээнд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах ба талууд худалдааны салбарт тулгараад буй асуудлуудыг хэлэлцэх юм.

Image result for China will not allow G20 to discuss Hong Kong, says foreign minister

Хоёр орны төрийн тэргүүнүүд Хонконгийн асуудлыг хөндөх эсэх талаарх сэтгүүлчдийн асуултанд Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Чжан Жүн, ""Их-20"-ийн чуулга уулзалтаар Хонконгийн асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна. Тус чуулга уулзалтаар Хонконгийн асуудлыг хөндөхийг бид зөвшөөрөхгүй. Хонконг бол Хятадын засаг захиргааны тусгай бүс нутаг. Хонконгийн асуудал бол цэвэр Хятадын дотоодын асуудал. Тийм ч учраас ямар ч улсад энэ асуудалд оролцох эрх байхгүй. Хятадын дотоод хэрэгт ямар ч улс, ямар ч хүн оролцохыг бид зөвшөөрөхгүй." хэмээн хариулсан байна.

https://www.theguardian.com/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.