Шагайн харвааны өсвөрийн УАШТ болж өндөрлөлөө

Twitter Print
2019 оны 06-р сар 24-нд 18:42 цагт
Мэдээний зураг,

Монголын шагайн харвааны холбооноос өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. 16 дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн харваачид багийн дүнгээрээ тэргүүллээ.

Энэ удаагийн өсвөрийн УАШТ-д 16 багийн 100 гаруй харваач онч мэргэнээ сорин өрсөлдлөө. 

Шагайн харвааны өсвөрийн УАШТ-д онч мэргэнээ сорьсон багуудаас Орхон аймгийн харваачид багийн дүнгээрээ тэргүүлсэн бол Дорноговийн 4 баг оролцож 4-р ангийн сурагч Э.Энхтөр ахлагчтай Айраг сумын багийн харваачид өнгөлж томоохон амжилт үзүүллээ.

Мөн Хэнтий аймгийн багууд 3-р байрт шалгарлаа. Бага насны хувийн цуваа харваанд БЗД-ийн харваач Г.Алдар алтан медаль, дунд насанд Говьсүмбэрийн харваач Зүмбэрэл мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Даланжаргалан сумын багийн харваачид шигшээ 8-д үлдэж ширүүхэн өрсөлдөгч байжээ. Өсвөрийн УАШТ үндэсний их баяр наадмын өмнө болсон учраас харваачдад бэлтгэл сургуулилтыг шалгасан томоохон сорилго болж өглөө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.