
1963 онд Хятадын Пукён мужид төрсөн Жет Ли 8 настайгаасаа кунфү тулааны урлагаар хичээллэв. Түүний амжилт 11 настайгаас эхлэж, 1979 онд 16 настайдаа анхны кинонд дүрээ мөнхөлжээ.
Анхны киноны дараа 1991 онд Хятадаас ХонКонгт суурьшиж, дэлхийн шилдэг киноны дүрүүдийг бүтээж алдартай жүжигчний тоонд бичигдэж эхэлсэн байна.
Түүний хувийн амьдрал
1987 онд 24 настай ЖетЛи бага насандаа кунфү урлагаар хамт хичээллэж байсан өөрөөсөө хоёр насаар эгч Хуан Жү Ён бүсгүйтэй уерхэн сүй тавив. Сүй тавьсан тухайгаа бүсгүйн эцэг эхэд хэлээгүй бөгөөд тэд тун удалгүй 1988 онд Америкийн ЛосАнжелест анхны хүүхдээ төрүүлж, улмаар суурьшин амьдарч ажиллахаар нүүн очсон байна. Жет Ли тулааны урлагийн дугуйлан хичээллүүлж, Холливудад хөл тавих бүхий боломжийг хайж байв. Түүний анхны амьдрал аз жаргалтай байгаагүйгээр барахгүй, эхнэрийнхээ асрамж халамжинд байхыг хүсэхгүй байгаагаа мэдэрч эхлэв.
Тэдний хооронд хайр сэтгэл гэхээс илүү асрамж халамж байсан гэдэг нь үнэн байлаа
1985 онд киноны зуран авалтын үеэр гэмтсэн ЖетЛи удаан хугацаагаар хэвтэхэд үзүүлж байсан халамж тэднийг холбосон байдаг. Тэд дөрвөн жил амьдарсаны эцэст 1991 онд салцгаав. Тэд хоёр охинтой болсон юм. Жет Лигийн эхнэр хоёр охиноосоо салах болсон шалтгаан 1989 онд танилцсан Хятадын мисс бүсгүй байсан хэмээдэг нь үнэн ч ямартаа өөрийн мөнгөөр авсан байр бусад бүх хөрөнгийг хоёр хүүхэд эхнэртээ үлдээсэн нь үнэн юм. Эхнэр нь байсан жүжигчин Хуан Жу Ён Хонконгт буцан очиж хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн ч хожим хоолны газар ажиллуулдаг залуутай гэр бүл болон амьдарч байна.
Жет Лигийн үлдээсэн бүх хөрөнгийг үгүй болгосон тэрээр нэгэн үе ихэд ядуурч, хонгилын байрны нэг өрөөнд амьдарч, үсчин найзынхаа туслахаар ажиллаж өдөр өдрийг барж байсан удаатай. Саяхан Хонконгийн нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн зургийг нь харахад энгийн нэгэн ахимаг насны эмэгтэй болсон бөгөөд хоёр охин нь эцэгтэйгээ ямагт холбоотой байж тэдэнд сэтгэл тавьж тусладаг тухай ярьж байсан юм. Хятадын үзэгчдийг байлдан дагуулж байсан жүжигчин бүсгүй дахин кино урлагийн ертөнцөд хэзээ ч хөл тавьсангүй.
Харин түүний сэтгэлийг булаасан бусгүй хэн байсан бэ?
Жүжигчний амьдралд орж ирсэн хоёр дахь бүсгүй бол И Жи байлаа. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө цуцалтгүй явсан энэ бүсгүй бол 1986 онд 25 настайдаа Хонконгийн сайхан бүсгүйн титэмийг авч чадсан Гоо бүсгүй, кино жүжигчин, бизнесмен хүн юм. Тэрээр Жет Литэй нэгэн кинонд тоглосон бөгөөд тухайн үед гэр бүлтэй байсан Жет Ли д үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж түүний хайрыг татаж чадсан анхны бүсгүй болсон юм. Жет Ли хоёр жилийн турш И Жи г санан дурсч хайрласан учир эхнэртээ үнэнээ хэлэхээр шийдэж, салах санал тавьсан байна.
Хуан Жу Ён ч салахаас татгалзаагүй бөгөөд эгчмэд хүний халамж хайраар хайрлаж байснаа ч хожим өгүүлсэн нь бий. Тэд 1991 онд албан ёсоор салцгааж бүх хөрөнгөө эхнэр хоёр охиндоо үлдээсэн Жет Ли, И Жи гийн хайрын сунжирсан түүх эхэлсэн байна. Тэд биесдээ хайртай байсан ч И Жи бүсгүйн хувийн амьдралд маш их эрчүүл байсаар байв. Алдарт жужигчин Жаки Чан хүртэл эл бүсгүйд сэтгэлээ илчилж, түүгээр барахгүй Америкт амьдардаг Хонконгийн тэрбумтан Стенли Хо хүртэл байсан юм. Стенли Хо тухайн үед дөрвөн эхнэртэй байсан бөгөөд түүний тавдахь бүсгүй И Жи гийн дуулиан Америкт болон Хонконгт асар их газар авсан байлаа.
Жет Лиг ямагт хүлээлгэсээр байсан И Жи, тэрбумтан Стенли Хо тэй улам дотноссон үед тэрбумтаны хоёр болон дөрөв дэх эхнэрүүд түүний амь насанд халдах хүртэл оролдлого хийх тухай мэдээлэл гарч улмаар тэд салцгаасан байдаг. И Жи, Хонконгт буцан ирж асар их хөрөнгөөр бизнес эрхэлсэн бөгөөд энэ ажлыг түүний эцэг хариуцан хамтран ажиллаж байв. И Жи, Жет Ли-д "Чи намайг яг одоогийнх шигээ хайрласаар байх бол 10 жилийн дараа хүлээн авч болох юм" хэмээн хэлсэн байна.
Тэд ийнхүү салсан бөгөөд И Жи 1992 онд жужигчний карьераа орхин Хонконгд ирж бизнест хүч үзэхээр эргэн ирэв. 10 сая долларын хөрөнгөөр боссон хувийн бизнес нь төдий удалгүй дампуурч их хэмжээний зээлтэй хоцорсон байна. Үүнийг сонсож мэдсэн Жет Ли өөрийн хайртай бүсгүйд ихээхэн хэмжээний мөнгө болох 7сая 200 мянган хонконг долларыг (одоогийн ханшаар нэг тэрбум орчим төгрөг) шууд өгч, Хонконгийн нэгэн кино үйлдвэртэй гурван жилийн хугацаанд зургаан кинонд тоглох гэрээ хийж кино болгоныхоо бүх орлогыг өгсөөр байв. И Жи нилээд их цаг хугацааны дараа Жет Лиг хүлээн авсан юм. Тэд хурим хийгээгүй ч дотносон 1996 онд Жет Лигийн тоглосон нэгэн киноноос болж салах болсон байна.
Киноны эмэгтэй дүр болох Гуан Жи Лин Хонконгийн алдартай жүжигчинтэй хамт тоглосон киноны зураг авалтын үеэр Жет Ли тэдний хооронд хайр сэтгэлийн асуудал үүссэн гэх шуугиан дэгдэж, үүнийг сонссон И Жи онгоцны буудлаас Жет Ли рүү утасдан нутаг буцаж буйгаа хэлжээ. Энэ шуугиан худал байсан учир Жет Ли дахин эмэгтэй жужигчидтэй гол дүрд тоглох олон киноноос татгалзсан түүхтэй юм. Тэд яг арван жилийн дараа хурим хийсэн билээ. Хоёр охинтой болж, хурим хийснээс хойш хорь гаран жил өнгөрсөн ч маш үнэнчээр хайрласаар байна. Ямагт гараасаа хөтлөлцөн явах дэлхийн одод хоёр охиноо хүмүүжүүлж, мөн анхны эхнэрээс төрсөн хоёр охиныг ч ялгалгүй хайрладаг аж.
Жет Ли бол дэлхийн кино урлагт тод гялалзах од, сайн эцэг, сайн хань юм. Тэд одоо хамтдаа бизнес эрхлэж маш сайхан амьдарч байна. Жет Ли Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Jet Li One Foundation Project” гэх буяны байгуулага байгуулж үүгээрээ байгалийн гамшиг, сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг байна.
빠빠구 you tube content
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.