Хар тамхи болон зэвсгийн наймаанд холбогдсон 36 албан тушаалтны нэр өнөөдөр ил болж байна гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаар бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Үүний хүчинд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бидний эцэг, мафийн толгойлогч хоригдож байна. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө.

Өнөөдөр томоохон хэргүүд боогдоод шүүх рүү шилжиж байна. Алдагдсан олон ордыг ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай хийж байна. Эрдэнэт 49, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүсэн шүүгч нарыг солихоос нааш асуудал цэгцрэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийх шаардлагатай болох нь.

Хамгийн сүүлд МАНАН маф бүлэглэлийн хар тамхины мэдээлэл бидэнд ирсэн. Хар тамхи болон зэвсгийн наймаанд холбогдсон 36 албан тушаалтны нэр өнөөдөр ил болж байна. Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл, баримттайгаа ирсээр байна.

Тамхины наймааны мөнгөөрөө Монгол төрийг худалдаж авдаг МАНАН бүлэглэлийг нэг мөсөн дарж авахгүй бол Монгол Улс босохгүй юм байна. Гадаад хэргийн сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл, ҮАБЗ-ийн дарга Баттулгад бид бүхэн энэ асуудлаар хандаж байгаа. Монголын мафи хар тамхины сүлжээ болж өргөжсөн байна. Монгол Улсын гадаад харилцаа, тагнуулын байгууллага, шүүхийн системийг тэр чигт нь МАНАН-гийн хар тамхины мафи атгаж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүгч нарыг томилох, огцруулах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн учраас нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон талаараа хэлж байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ гэдгээ ч илэрхийллээ. Төрийн албанд ажилладаггүй хэр нь дипломат пасспорттой 58 иргэн байгааг ч хэлж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Шууд дамжуулж буй бичлэгийн дор бидний алиа салбадай, зохион байгуулалттай ажил хийж байна гэж байна. Гэтэл бидний тэмцлийн хүчээр шүүх, прокурорынхон хариуцлагажиж байгаа талаар хэлж байна. Цаашид гэм зэмгүйгээр хоригдсон хүмүүсийн гэм буруугүйг тогтоох ажиллагаа хийх нь бидний бас нэг зорилго" гэв. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн жагсаал болоогүй бол өнөөдрийн тэмцэл ордны хананд цуурайтаат өнгөрөх байсан. Баяр наадам болох гэж байгаа учраас үүнийг далимдуулан олон муухай зүйл хийдэг жишиг байдаг. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. АТГ, ТЕГ-т Стандарт банкинд хураагдсан хөрөнгийн жагсаалтыг ард түмэнд ил болгох албан бичгийг илгээж байна.

МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. Зарим хүмүүс намайг “Сайд болчихоод дуугүй байгаач ээ” гэж хэлж байна. Албан тушаалд амаа үдүүлээд дуугүй суудаг арчаагүй нэгэн биш гэдгийг хэлмээр байна. Цаашид бид шударга бус зүйлийн төлөө тууштай тэмцсээр байх болно" гэлээ.

Д.Түвшин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (202.9.42.28) 2019-06-29 01:04
      • 0
      • 0

      Зарлаад ѳнгѳрѳѳх биш ялын ѳгѳѳд явдаг газарлуун явуулаач. Хамгийн ойр хоёр хѳршѳѳсѳѳ жишээ ав хулгайч луйварчид гэмт хэрэгтнүүдээс улсаа цэврэл. Тэгвэл гадаад орнуудад хурал зѳвлѳгѳѳнд явхад мал шиг бус хүн шиг хүндлэгдэнэ.

      Хариулах

    • N

      (66.181.161.69) 2019-06-28 19:49
      • 0
      • 0

      Standart banknii hergiig tailbarlaach

      Хариулах

    • Оньсого таарлаа муу хүн

      (122.201.31.65) 2019-06-22 21:44
      • 0
      • 0

      Тэгээд 36 хүний нэр хаана бнаа.

      Хариулах

    • Иргэдийн аудит

      (66.181.179.162) 2019-06-21 15:26
      • 0
      • 0

      МАНАН гэж нэр үг сонсоод удаж байна. Бүх хар хэргийг энэ амьгүй зүйлрүү чихээд жинхэнэ хэрэгтнүүд нь сугарч үлдэхийг иргэд бид нүдээр харж байнаа.Та хэдийн улс төрийн карьераа өсгөх арга хэрэгсэл нь ч МАНАН гэх 5 үсэг гэдгийг ойлгосон. МАНАН дотор та хэд бас байгаа шүү гэдгийг та нарт сануулчихъя. Тоглоом тоотой нь дээр!!!

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.36) 2019-06-21 13:52
      • 0
      • 0

      Дэмжиж байнаа ард түмэн ёр нь сүрэг дотор ч удирдагч чоно шударга байхгүй бол бусад нь өөр бусадтай нийлээд химлээд хаячихдагшдээ аль ч шатандаа шударга л байвал том жижиг цөөвөр чонууд бүгд л устаж таараа бүх нэрсийг ил болго

      Хариулах

    • 12364

      (49.0.137.6) 2019-06-21 13:49
      • 0
      • 0

      СҮРЗАНДАН гэж поп нөхөр ээлжит ШОугаа хийж байгаа юм биз дээ.

      Хариулах