М.Энхсайханыг суллажээ

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхий сайд, Монгол улсын сайд асан М.Энхсайханы гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, оройн 23 цагийн орчимд прокурорын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хориод байсан. 

М.Энхсайхан нь 2014 оны 12 сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын Сайдын албан тушаалд томилогдон, "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ.

Түүнийг ийнхүү Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй хэмээн үзэж, ийнхүү хорьж шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлж байсан.

Image result for М.Энхсайхан Сайханбилэг

Харин өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцээд М.Энхсайханыг суллахаар болжээ. Шүүхээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Мэндсайханы Энхсайхан нь улс төрчМонгол Улсын 18 дахь ерөнхий сайд юм. 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны докторОросангли хэлтэй

Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагчэрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутатУлсын Бага Хурлын гишүүнБайнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

2004-2006 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан.

Түүнийхээ дараа Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн үр дүнд Сайханбилэгийн засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгчээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.