Мөрийтэй тоглосон 18 иргэнийг саатуулжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан тоглоомын газрыг шалгахад хууль бусаар цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн байна. Улмаар тус газрыг ажиллуулж байсан болоод үйлчлүүлж байсан 18 иргэнийг саатуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, яг энэ газарт өнгөрөгч арваннэгдүгээр сард шалгалт хийхэд уг зөрчил илэрсэн. Тухайн үед үйл ажиллагааг нь зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэвч энэ удаагийн шалгалтаар дахин зөрчил илэрсэн тул тоглоомын газрын тоног төхөөрөмжийг устгалд оруулах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.