Өсвөрийн бадминтончид Монголд өрсөлдөж байна

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөрийн бадминтонточдын олон улсын нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, Солонгос, Монгол зэрэг долоон орны 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн таван ангилалд болж, энэ сарын 23-нд аваргуудаа тодруулна. Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ой энэ онд тохиож буй.

Энэ хүрээнд өсвөрийн олон улсын тэмцээнээс гадна “Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо цуглуулах насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.

Уг тэмцээний дараа үргэлжлүүлээд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхлэх аж.

Энэхүү тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.