Цангис жимсний эрүүл мэндийн ач холбогдол

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Цангис жимс эрүүл мэндийн олон талын ач холбоглолтой. Ялангуяа бөөр болон шээсний замын үрэвсэлд онцгойлон хэрэглэдэг.

Цангис жимсний ханд нь:

+ шээсний замын үйл ажиллагааг дэмжих

+ цистит шээсний замын үрэвсэлт ѳвчнѳѳс сэргийлэх

+ цистит шээсний замын үрэвсэлт ѳвчнийг анагаах

+ бѳѳрний үйл ажиллагааг дэмжих, цэвэршүүлэх

+давсагны үрэвсэл намдаана

+ усан хаван хѳѳнѳ

+ цус багадалтанд уух

+ судас хатуурахаас сэргийлэх

+ хавдраас урьдчилан сэргийлнэ,хорт хавдарын эд эсийг устгах

+ биологийн ѳндѳр байгалийн антибиотик

+ паркинсоны өвчинд хэрэглэнэ

+ аминдэмийн дутагдалд хэрэглэнэ

+ цусны даралт ихсэхэд хэрэглэнэ

+ ой ухаан сайжруулна

+ зүрх судасны системийн хэвийн ажиллагааг хангана

+ ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

+ цацраг идэвхит бодисын хордлого тайлах

+ нүдний чинэрээ /глаукома/

+ цус өтгөрсөн болон астмад хэрэглэхэд өндөр үр дүнтэй.

Саяхан хийсэн судалгаанаас үзэхэд цангис нь зөвхөн антибиотикийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр барахгүй байгалийн гаралтай, хүчтэй антибиотик болох нь тогтоогджээ. Цангис жимс нь найрлагаараа улаан дарсны адил нэр хүндтэй болж антиоксидантын (биенд байгаа хорыг гадагшлуулах) бүх амжилтыг эвдсэн байна.

Израиль, Америкийн эрдэмтэд энэ шидэт жимс нь эмийг орлох чадалтай гэдэг дүгнэлтэнд хүрснээр барахгүй ялангуяа бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд илүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг баталжээ. Шинжилгээ судалгааны дараа шинэ цангис жимсний шүүс нь бугшиж үүрлэсэн хортой нянг гадагшлуулдаг полифенийн бүлэгт хамаарах биологийн өндөр чадвараараа эрдэмтэд болон эмнэлгийн ажилчдаас өндөр үнэлэлт авчээ.

Цангис нь Е витаминээс 50 дахин хүчтэй учраас шээсний замын үрэвсэлт өвчний нянд үржих боломж өгдөггүйгээс гадна үхэлд хүргэх бусад аюул хөнөөлтэй нянг биеэс гадагшлуулдаг ажээ. Иймээс үрэвсэл эдгэж биеийн эрүүл мэнд хурдан сэргэдэг байна. Энэхүү жимс нь химийн гаралтай эм хэрэглэх үед ямар ч дагалдах нөлөө үзүүлэхгүйгээр өвчнийг эмчилдгээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж, хөгшрөлт болон хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

Эх сурвалж: "Эрүүл мэнд бүхнээс эрхэм" хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.