Си Жиньпиний Хойд Солонгос дахь айлчлал эхэллээ

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Хойд Солонгост төрийн айлчлал хийхээр нийслэл Пхеньянд хүрэлцэн ирээд байна. Хойд Солонгосын хувьд энэ нь түүхэн үйл явдал бөгөөд хамгийн сүүлд 2005 онд Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао тус улсад айлчилж байжээ.

Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин гэргий Пэн Люань болон Гадаад хэргийн сайд Ван И, дипломатч Ян Жиэчи, эдийн засгийн ахлах зөвлөх Хи Лифэн нарын хамтаар Хойд Солонгост 2 өдрийн айлчлал хийхээр төлөвлөжээ. Хятадыг төрийн тэргүүний айлчлалтай холбоотойгоор Пхенъян хотын гудамжийг хоёр улсын далбаа болон бөмбөлөг зэргээр чимсэн байна.

Image result for Xi Jinping visits N Korea to boost China's ties with Kim

Гадны улс орны эх сурвалжийн мэдээ мэдээллийг барагтай л нийтлээд байдаггүй Хойд Солонгосын Родон Синмун сонинд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин энэ удаагийн айлчлалаараа "хоёр улсын нөхөрлөлд шинэ хуудас нээх"-ийг зорьж буй талаар онцолсоныг бичжээ.

Image result for Xi Jinping visits N Korea to boost China's ties with Kim

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин нарын хувьд өмнө нь дөрвөн ч удаа уулзаж байсан ба талууд энэ удаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэнэ. Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд ирэх долоо хоногт Японы Осака хотод болох "Их-20" -ийн чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах ба Хятадын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалаараа АНУ-Хойд Солонгосын цөмийн хэлэлцээрт түлхэц болж, өөрийгөө бүс нутгийн асуудалд нөлөө бүхий түнш гэдгээ харуулах боломж нээгдэж байгаа юм.

Image result for Xi Jinping visits N Korea to boost China's ties with Kim

Хойд Солонгосын хувьд Хятад худалдааны гол түнш бөгөөд тус улсын төрийн тэргүүний айлчлал БНХАУ Хойд Солонгосыг дэмжсэн хэвээр байгааг дэлхийн бусад улс орнуудад харуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Цөмийн болон пуужингийн туршилт удаа дараа явуулсаны улмаас олон улсын хориг арга хэмжээнд өртөөд буй Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улам доройтсон билээ.

Rocket launchers firing in North Korea, 4 May 2019

Бээжин НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжсэн ч худалдаа, үйлдвэрлэлийн салбарт тавьсан хориг арга хэмжээг зөөллөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Бээжингийн зүгээс Хойд Солонгосын эдийн засаг тогтвортой өссөнөөр, Хойд Солонгосын эрх баригчдад пуужин болон цөмийн зэвсэг турших шаардлага байхгүй болно гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.