2027 он гэхэд Энэтхэг дэлхийд хүн амаараа тэргүүлнэ

Twitter Print
2019 оны 07-р сар 15-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Хүн амын төлөв байдлын судалгаагаар 2027 он гэхэд Энэтхэг улс хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлж, БНХАУ-ыг ардаа орхих гэнэ.

2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтоо тодорхойлж, дэлхийн улс орнуудыг хүн амынх нь тухай бодитой мэдээллээр хангахын тулд улс орнуудын хүн амын дундах төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн зэрэг хүн ам зүйн хандлагыг тооцоолон НҮБ-аас судалгаа шинжилгээ хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн ам 7.7 тэрбум байгаагаас 1.4 тэрбум нь Хятадад, 1.3 тэрбум нь Энэтхэг улсад аж төрөн амьдарч байгаа ба Энэтхэг, Хятад хоёр улсын нийт хүн ам дэлхийн нийт хүн амын 37 хувийг дангаараа эзэлж байгаа юм. 

Төрөлтийн тоо багасч, шилжилт хөдөлгөөн ихсэхтэй холбоотойгоор 2019-2055 оны хооронд дэлхийн 55 улсын хүн ам хамгийн багадаа 1 хувиар буурах төлөвтэй байгаа гэнэ. НҮБ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа буюу 1950 онд дэлхийн хүн ам 2.6 тэрбумаас ихгүй байсан бол 2050 он гэхэд 9.7 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа нь ганц зууны дотор огцом өссөн үзүүлэлт болох гэнэ.

A two-child policy in overpopulated India? It won't work, say experts

Хятад улсын хувьд хүн ам нь хурдацтайгаар хөгширч, төрөлтийн тоо бага хэвээр байгаа нь маш том асуудал болоод байгаа билээ. Хүн амаа өсгөхийн тулд Хятадын эрх баригчид "нэг хүүхдийн" бодлогоо халсан ч хотжилттой холбоотойгоор амьдралын өртөг нэмэгдсэн нь төрөлт нэмэгдэхгүй байх томоохон шалтгаан болоод байгааг НҮБ онцолжээ.

Image result for India is set to overtake China as the world's most populous country in less than a decade, according to a new United Nations report.

Түүнчлэн Энэтхэгээс гадна Нигери улсын хүн ам 2050 он гэхэд 733 саяд хүрч, дэлхийн хамгийн их хүн амтай улс орнуудын жагсаалтын 3-т бичигдэх төлөвтэй байгаа ба Пакистан улс 5-д жагссан хэвээр үлдэх гэнэ.

НҮБ-ын судалгаагаар хүн ам эрчимтэйгээр өсч буй улс орнуудын дийлэнх нь ядуу буурай орнууд байгааг тогтоосон ба 2050 гэхэд хүн ам нь хамгийн ихээр нэмэгдэх орнуудад Энэтхэг, Нигери, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Эфиоп, Танзани, Индонез, Египт болон АНУ багтжээ.

 Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.