Б.Эрдэнэхүүд улсын начин, улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгоно

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон учраас аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Мөн улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.