Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.