Олон концессын гэрээ цуцалсны нэг нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын концессын гэрээ

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй явбал тухайн үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэр Монгол Улсын эдийн засагт бодитоор ямар хор учруулдаг вэ гэдгийг энэ удаагийн Засгийн газар бодитоор туулж байна гэж тэмдэглэн хэлэх ёстой гэж бодож байна. Тэг хувийн өсөлттэй байсан эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, үйлчлүүлэгчгүй байсан Улаанбаатарын ресторанууд хүнээр дүүрэх энэ цаг үе хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан гэдгийг хэлмээр байна. Бид ер нь юмыг амархан мартдаг. Дахин эдийн засгийн тэг өсөлттэй үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч Засгийн газар ил тод ажиллана. 

2015 онд батлагдсан Ил тод байдлын тухай хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй болсон байсан. Одоо ч энэ эрсдэл хэвээр байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, "Стандарт" банкны асуудлыг гаргаж тавьсан нь ч үүнтэй холбоотой. Бид ОУВС-д ил тод гэдгээ харуулах ёстой байсан.  Монгол Улс нийтдээ 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бид бага багаар төлж байгаа. 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар концессын гэрээтэй холбоотой асуудлыг шийдлээ. Нийт концессын 20 орчим гэрээ байсан. Үүнээс зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргаж байна. Тодруулбал Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын концессыг цуцалсан. Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын концессын багц байсныг мөн цуцалсан. 

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргалаа. Мөн концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Жишээлбэл Сэлэнгийн газар тариалангийн чиглэлийн 120.85 км замыг үргэлжлүүлнэ. Ер нь манай Засгийн Газар барих, ашиглах концессыг гэрээг дахин хийхгүй" хэмээсэн юм.

Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэлээ гэлээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.