Үндсэн хуулиасаа өмнө өөрсдийгөө зас...

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

ОЛУУЛАА БАЙГАА ДЭЭРЭЭ ГЭВЭЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧИЛ!

Үндсэн хуулиас илүү асуудал нь Оюутолгойн алдагдалтай гэрээ. 6 ширхэг Эрдэнэт, 30 ширхэг Бороогоулдтай дангаараа тэнцэх Оюутолгойг 40-өөд жил олборлосны эцэст 2048 онд Монголын тал 34 хувьд оногдох ногдол ашиг авна. Харамсалтай нь тэр үед Оюутолгойн нөөцийн 80 хувийг агуулж буй далд уурхайн нөөц дууссан байх болно.

"РиоТинто" компани гадны 15 банкнаас Оюутолгойн баялгийг барьцаалсан зээлээ манай 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтад өндөр хүүтэй шахаж АШИГ олж байна. 

Ийм л гэрээг "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Дубайн гэрээ " нэрээр "76 ба түүний нөхөд" хийсэн. Өнөөдөр Оюутолгойгоос төсөвт төвлөрч байгаа хөрөнгө Эрдэнэтээс ч бага байгаа.

Алдагдалтай гэрээг засч сайжруулах эрх гагцхүү УИХ-д бий. 65 суудалтай МАН үнэхээр бяр чинь амтагдаад байгаа бол олууллаа байгаа дээрээ Оюутолгойн гэрээг өөрчил!

Image may contain: 1 person, sitting and indoor

Улс орны амин чухал асуудалд анхаарахгүй мөртлөө Үндсэн хууль өөрчилнө гэж "сүгсэлзэх" та нарт үнэндээ итгэхгүй байна. Яагаад гэвэл:

-Авлигачид

-Урвагчид

-Хулгайчид

-Хар тамхины наймаачин

-Оффшорчид

-Хөлсний кнофчид

-Захиалгын хууль үйлдвэрлэгчид

-Ордоор нь дээрэмдэгсэд....

Сандал суудал булаалдахаараа л нэгнийхээ ҮНЭН ДҮР-ийг мэдэж багийг нь хуулдаг баатрууд хуйвалдах үедээ хэн байх нь хамаагүй юу!

Аль муу муухайтай холбогдсон бүхэн нь та нарын дотор сууж байна шүү дээ!

Үндсэн хууль өөрчилнө гэж дөвчигнөхийн оронд өөрсдийгөө зас!!!! Ёс суртахууны наад захын хэм хэмжээг баримтлаад сурчих. Тэр үед л итгэж, нийгмийн гэрээгээ та нарт даатгая!

Сэтгүүлч Б.Отгон

2019.06.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.