Цагаан хэрэм рүү гарах хүмүүсийн тоонд хязгаар тогтоожээ

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн долоон гайхамшгийн нэг, түмэн бээрийн цагаан хэрмийн зарим хэсэг рүү өдөрт гарах жуулчдын тоонд хязгаар тогтоохоор болжээ. “Beijing Youth Daily” сонинд мэдээлснээр, хүмүүсийн хамгийн их очдог Бадалины цагаан хэрэмд өдөрт 65 мянган жуулчин л нэвтрүүлэхээр болж байна. 

Энэ зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн энэ журмын дагуу тасалбар худалдаж авахдаа хүмүүс иргэний үнэмлэх, паспортоороо бүртгүүлэх ёстой бөгөөд эсвэл www.badaling.cnцахим хуудсанд нэвтэрч, очих өдрөөсөө долоо хоногийн өмнө захиалга өгөх ёстой. 

Бээжингийн төвөөс баруун хойшоо 60 км зайд орших Бадалины цагаан хэрэмд жилд дунджаар 9.9 сая хүн очдог бөгөөд аялал жуулчлалын оргил үе, баярын өдрүүдэд ачаалал эрс ихэсдэг билээ.

Image result for great wall visitors

Түүхийн өв дурсгалыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжингийн зарим газарт ийнхүү жуулчдын тоонд хязгаар тавих арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, 2015 оноос Хааны ордон музейд өдөрт 80 мянга, Үндэсний музейд өдөрт 30 мянган хүн л нэвтрүүлэх шийдвэр гаргасан.

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.