Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 07:55 цагт
Мэдээний зураг,

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд нэг, их багтаамжийн автобус хоёр цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж байна.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.