АНУ-д хууль бусаар амьдарч буй сая сая иргэдийг албадан гаргана

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Иргэншил, цагаачлал хариуцсан алба ирэх долоо хоногоос эхлэн АНУ-д хууль бусаар амьдарч буй сая сая иргэдийг нутаг буцаах гэнэ.

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа, "Дараа долоо хоногт АНУ-ын Иргэншил, цагаачлал хариуцсан алба АНУ-д хууль бусаар нэвтэрсэн гадаадын сая сая иргэдийг нутаг буцаах ажлыг эхлүүлнэ." хэмээн бичжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стивен Миллер нар Хууль зүйн яамнаас АНУ-аас албадан гаргах захирамж нь гарсан мянга мянган иргэдийг гэр бүлийн хамтаар баривчилж, албадан гаргахыг Дотоодын аюулгүй байдлын албанд даалгасан байна.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн эрх баригчид цагаачлалын хуулиа чангатгаж буй явдлыг сайшааж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Конгресс дэх ардчилсан намын гишүүдийг цагаачлалын хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөө саналаа өгөхийг уриалсан байна.

 

Президент США Дональд Трамп AP Photo/Evan VucciИнгэснээр АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямрал дуусгавар болно гэдгийг тэрээр онцолжээ. Энэ сарын 7-нд Вашингтон болон Мехикогийн эрх баригчид зөвшилцөлд хүрч, зөвшилцлийн дагуу Мехико АНУ руу хууль бусаар цагаачлах явдлыг буруулах арга хэмжээ авахаар болсон юм.

Тодруулбал, Мексикийн эрх баригчид өмнөд хил дээр Үндэсний гвардийн ангиудыг байршуулж, хүний наймаа эрхэлдэг хууль бус байгууллагуудтай тэмцэхээ илэрхийлжээ.

Өнгөрсөн сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-Мексикийн хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Мексикийн импортын барааны татварыг 10-р сар хүртэл сар бүр 5 хувиар нэмнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ сарын 7-нд хоёр орны эрх баригчид зөвшилцөлд хүрч, Цагаан ордны тэргүүн Д. Трамп Мексикийн импортын бараанд татвар ноогдуулах шийдвэрээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.