Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ маргааш эхэлнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ маргааш Нидерландын Амстердам хотод эхлэх гэж байна. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ тэмцээнд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр орж байгаа юм.

Эрэгтэй баг маргааш эхний тоглолтоо 16:50 цагаас ОХУ-тай хийх бол дараагийн тоглолтоо 20:50 цагаас Эстонийн багийн эсрэг хийнэ.

Харинэ эмэгтэй шигшээ баг маргааш буюу энэ сарын 18-ны өдөр эхний тоглолтоо 17:15 цагаас Ираны эсрэг хийх бол хоёр дахь тоглолтоо Руминтай 18:55 цагаас тоглох хуваарьтай байна.

Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.