Энэтхэгийн тал Америкийн импортын зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Сангийн яамнаас мэдээлж байгаагаар Энэтхэгийн эрх баригчид Америкаас импортлож буй алим, бүйлс, сэвэг зарам болон химийн хэд хэдэн бодиснуудын татварыг өнгөрсөн ням гарагаас эхлэн нэмэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жил Америкийн эрх баригчид Энэтхэгээс импортлож буй ган болон хөнгөн цагааны татварыг нэмсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид мөн адил Америкийн импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхээ удаа дараа мэдэгдэж байсан юм. Энэтхэгийн засгийн газраас гаргасан мэдэгдэлдээ татварын нэмэгдэлд өртсөн бараа бүтээгдэхүүний нийт өртгийн талаар дурдаагүй ч Дэлхийн Худалдааны байгууллагаас мэдээлсэнээр АНУ-аас Энэтхэгт нийлүүлдэг 241 сая ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийн татвар нэмэгдэж байгаа аж.

Related image

Хоёр улсын хоорондын худалдаа үйлчилгээний өнгөрсөн жилийн нийт эргэлт 142 тэрбум ам. долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газар энэ сарын эхэнд Энэтхэгийг худалдааны хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрт хамрагдах улс орнуудын жагсаалтаас хассан нь хоёр улсын харилцаанд сэв суух шалтгаан болжээ. АНУ-ын Худалдааны хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрийн дагуу 2018 онд Энэтхэгийн 6 тэрбум гаруй ам. долларын бараа бүтээгдэхүүн Америкийн импортын татвараас чөлөөлөгдөж байсан аж.

Image result for India is hitting the United States with more tariffs

Энэтхэгийн хувьд 2018 онд АНУ руу 54 тэрбум ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн экспортлож, АНУ-аас 33 тэрбум ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн импортлосон талаар Америкийн засгийн газраас мэдээлж байна. АНУ-ын дэлхийн бусад улс орнуудтай хийсэн худалдааны гэрээ хэлэлцээр Америкийн ашиг сонирхолд нийцсэн байх ёстой талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийнхаа кампанит ажлынхаа үеэр ч тэр, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш онцолж ирсэн билээ.

Tensions have been rising since the United States ended India's participation in a preferential trade program this month.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сард АНУ-ын эрх баригчид Хятадын 200 тэрбум ам. долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүний татварыг 10-аас 25 хувь хүртэл өсгөснөөс гадна нэмж 300 тэрбум ам. долларын бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ноогдуулна хэмээн Бээжинд анхааруулаад байгаа билээ. АНУ-ын дэлхийн хоёр дахь том зах зээл болох Хятадтай хийж буй худалдааны "дайн" Америкийн төдийгүй олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм.

Эх сурвалж: https://edition.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.