Чөлөөт бөхийн ДАШТ Казахстанд болно

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Бөхийн төрлүүдийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох билээ. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний бэлгэдэл сахиусаар “Намыс” нэртэй цоохор ирвэсийг сонгожээ.

Цоохор ирвэс нь Казах ард түмний бэлэг тэмдэгт ашиглагддаг ховордож байгаа амьтадын нэг бөгөөд Нур-Султаны ДАШТ-ий бэлгэдэл болж байна.

Казахстанчууд 2011 онд Азийн өвлийн спортын наадмын маскотоор мөн цоохор ирвэсийг ашиглаж байжээ.

ДАШТ есдүгээр сарын 14-22-нд Нур-Султан хотын “Барыс Арена”-д болох бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын 108 эрхийн төлөө тамирчид өрсөлдөнө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.