Муулаад байгаа тэр “хужаа нар” чинь дэлхийн гурван том иргэншлийн нэгийг бий болгосон ард түмэн юм шүү...

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

ЧИ БИД ХОЁРЫН ХЭН НЬ ИЛҮҮ ХУЖАА ВЭ буюу ХҮНИЙГ МУУЛААД Л, ЮМАНД СУРГААР ИТГЭЭД Л, ХЭРЭЛДЭЖ ЗОДОЛДООД Л БАЙХ ЮМ БОЛ НЭГ Л ӨДӨР ЧИ ЮУ Ч ЧАДАХГҮЙ НЭГЭН БОЛЖ ХОЦОРНО ДОО!

Эртээд гудамжинд нэг хүүхэд нөгөөгөө “хужаа царайлчихаад” гээд л уурлаж байсан. Юу гэсэн үг вэ, энэ чинь, одоо? Хужаа гэдэг үг ямар утгатай болчихов оо, гээд л, хэдэн жилийн өмнө бичиж байснаа та бүхэнд дахин толилуулъя, байдал бүр эвгүй болоод байгаа учраас... 

Би нэг хэсэг Монголд го даам хөгжүүлэх ажил хийж байлаа. 4-р дан-тай тамирчин төрүүлсэн, миний удирдлагаар спортын мастер го даамчин бий болсон. Го даам Монголд хөгжихөд Японы багш нараас гадна Хятад, Солонгосын мэргэжилтнүүд бас тусалсан. Го даамыг хятадаар вэйчи, солонгосоор бадук, харин монголоор мигман гэж нэрлэдэг. 

Хятад багш гэснээс, нэгэн дурсамжаасаа та бүхэнтэй хуваалцъя. Тэр жил Хятадын хөлөгт тоглоомын академи (China Qi-Yuan) -ийн багш нар манайд айлчлан ирсэн юм. Тэдний дунд одоо бол дээрх Академийн бараг дарга нь болсон байх, Зан Ван Дун гэж мундаг багш байсан. Тэр багш Их дэлгүүрт явж байгаад 2 мянган доллараа хулгайд алдсан юм. Бид ч сүйд болж, цэрэг цагдаа болцгоолоо. Зан Ван Дун багш “монгол багш нар надад манайх хулгайчтай шүү гэж сануулсаар байхад би өөрөөсөө болж мөнгөө алдсан, зүгээр зүгээр, нэг их сүйд болоод яахав” гээд, тоодоггүй ээ. Цагдаагийн газарт очин хэргийн талаар бүртгүүлэх гээд хүлээж байхад Зан Ван Дун багш сандал дээр суучихаад унтаж байв. Өөрөөр хэлбэл, хэдийгээр мөнгөө алдсанд харамсаж байгаа ч гэсэн багш “нэгэнт өөрийн буруугаас болж мөнгөө алдсан учраас бүхнийг мартан, уурлаж бухимдалгүй, аялалаа үргэлжлүүлж чадаж байсан” л даа. Энэ талаар Зан Ван Дун багш ч дараа нь ярьж байсан, “Вэйчи тоглодог хүн их гэгээлэг болдог юм, амьдралдаа ажилдаа алдаа ховор гаргадаг, алсуур сэтгэдэг хүн болдог юм аа” гэж ярьж байсан л даа. Би ийм боловсрол, хүмүүжлийг л элит, хүн ёсны хүмүүжил, төлөвшил юм даа гэж бодож байсан.

Манайхан тулааны урлагийн тухай кино, жүжгээс үзсэн л байх, өөрийгөө эзэмдэж, тайвшруулах, амьдралын үнэн мөнийг олох, зөв шийдвэр гаргаж, ядарсан даарсанд туслах, элдэв явуулга худал хуурмагийг танин мэдэж даван туулж байгаа гэх мэтийг үзүүлсэн дорно дахины, ялангуяа Хятадын кино их байдаг даа. Одоо манайхан “хужаа” гээд уурлалдаад байна, гэтэл тэр “хужаа нар” дэлхийн гурван том иргэншлийн нэгийг бий болгосон, авах гээх юм ихтэй ард түмэн юм шүү дээ. 

Бас нэг дурсамж байна. Нэг удаа Монголд ирсэн Японы төлөөлөгчдийн дунд Японд насаараа шахуу амьдарч байгаа нэгэн хятад залуу байсан. Олон жил Японд амьдарч байгаа хэрнээ яриа нь хятад аялагатай, Япон иргэншил авдаггүй гэсэн. Тэр залуу Зайсан толгойд жижиг зураг зарж байсан монгол хүүхдүүд дээр очоод л хүүхэд бүрээс тав арван зураг худалдаж авч байсан. Тэгээд би хамт явж байсан япончуудаас асуусан л даа, “Ван (хятад залуугийн нэр) үзэсгэлэн гаргах гэж байгаа юм болов уу, хүүхдүүдээс зураг аваад л байх юм” гэж асуутал, япончууд “үгүй ээ, наадах чинь өөрийнхөө хүүхэд насаа санаад ингэж байгаа юм, хүүхдүүдээс зураг авч тэдэнд орлого оруулж тусалж байгаа юм, Ван бага залуудаа хэцүүхэн амьдрал туулсан залуу” гэж хэлж байсан юм. 

Японд нэгэн телевизээр Хятадын тосгоны амьдралыг харуулсан нэвтрүүлэг гарч байсан. Тэр нэвтрүүлэгт яг л манай хөдөөнийхөн шиг цагаан цайлган, сэтгэл нь хөдөлвөл юугаа ч бэлэглэхэд бэлэн хятад тариачдын тухай гарч байсан.

Би юу хэлэх гээд байна аа гэхээр, өмнөд хөрш Хятадын ард түмний үүх түүх бол нэн эртнийх, зан заншил нь өвөрмөц сонин, хүн зон нь ч сайхан сэтгэлтэй, харин тэр бүхэн нь бидэнд яагаад ч юм нэг их үзэгдэж харагдахгүй, харин Монголд амьжиргаа хөөсөн хятад хүмүүс л ирээд байгаа юм уу даа... Нөгөө талаас, манайд барууны л соёл хэтэрхий түрж орж ирээд байгаа юм шиг санагдаад байгааг л хэлэх гээд байна. 

Манайд юм л бол “чи муу хужаа” гэдэг болжээ...

ХҮНИЙГ МУУЛААД Л, ЮМАНД СУРГААР ИТГЭЭД Л, ХЭРЭЛДЭЖ ЗОДОЛДООД Л БАЙХ ЮМ БОЛ НЭГ Л ӨДӨР ЧИ ЮУ Ч ЧАДАХГҮЙ НЭГЭН БОЛЖ ХОЦОРНО ДОО!

Одоо ч тэр зүгт л явж байх шиг байна даа, бид. Бидний ийм занг ашиглаад албан тушаалд шунаж биднийг “шулагчид” өдөр бүр л шинэ юм зохиож биднийг “мунхруулж”, “хэрэлдүүлээд” байна шүү дээ...

Япон судлаач Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (87.64.236.56) 2019-06-17 16:53
      • 0
      • 0

      Zuv l yum bichsen bna, uursduu yu ch hiij chaddaggui, uhaan bolon medleg bolovsrol muutai humuus l racist bdag

      Хариулах

    • Уншигч

      (202.21.124.132) 2019-06-17 16:19
      • 0
      • 0

      Өмхий хужааг өмөөрөгч бас нэг гараад ирдэг байна шүү.

      Хариулах