Дорно дахины 7 ариун зарчим

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

1. “Мутар ариун” байх гэдэг нь илүү дутуу авахгүй байхыг хэлнэ.

2. “Сонор ариун” байх гэдэг нь айж түгшсэн, уурлаж цухалдсан, сэтгэл нь үймэрч самуурсан хүнийг сонсохгүй байхын зэрэгцээ хараалын үг, хов жив, хоосон яриа зэргээс хол явахыг хэлнэ.

3. "Мэлмий ариун" байх гэдэг нь үзэн ядалт, уур хилэн, атаа хорсол, шунал зэргээс нүдээ хамгаалахыг хэлнэ.

4. "Хэл ам ариун" байх гэдэг нь олон юм ярихгүй, хараалын үг хэлэхгүй байхыг хэлнэ.

5. "Бие, хувцас ариун” байх гэдгийг тайлбарлах хэрэггүй биз ээ.

6. "Оюун бодол ариун" байх гэдэг нь сөрөг муу бодол, өчүүхэн санаархал зэргийг толгойдоо тээхгүй, өөрийгөө хөөрхийлөн өрөвдөхгүй байхыг хэлнэ. Өөрийгөө өрөвдөж нялхрахын оронд урамшуулж зоригжуулах нь хавьгүй дээр биш гэж үү?

7. "Сэтгэл зүрх ариун" байх гэдэг нь сэтгэл зүрхнийхээ дуудлагыг үл тоомсорлолгүй, түүнийгээ нандигнахын зэрэгцээ бусдыг хариу нэхэлгүй хайрлахыг хэлнэ. Хайрлана гэдэг бол тэр чигээрээ аз жаргал биш гэж үү?

Эх сурвалж: Счастливый психолог сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.