БНСУ-ын Банк, санхүүгийн байгууллагын Зээлийн хүүний дээд хязгаарын тухай хууль

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Энэхүү хууль нь зээлдүүлэгчийн зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоосноор мөнгөний хүүлэлтийг зогсоох, эдийн засгийн эмзэг бүлэг болох ард иргэдийг хамгаалах зорилго бүхий хууль юм.

1962 онд батлагдсан хуулинд зээлийн хүү нь зээлсэн мөнгөн дүнгийн 40%-аас хэтрэхгүй байхаар Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулсан бөгөөд үүнээс дээш хүүнд зээлдэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн байсан. Энэхүү зарлигийг зөрчсөн тохиолдолд Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнөөр тооцож, холбогдох хуулийн дагуу шударга бус байдлаар олж авсан орлого хэмээн үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг байв.

Энэхүү хуулийн холбогдох заалтыг 1982 онд 40%-аас 25% болгож өөрчилсөн боловч 1997 оны сүүлээр эдийн засгийн хямралд орсон үед дахин 40% болгож өөрчлөлт оруулсан байна.

1998 оны 01-р сарын 13-ны өдөр "Зээлийн хүүний дээд хязгаар тогтоох нь мөнгөний урсгалыг гажуудуулах эрсдэлтэй" гэж дүгнэсэн Олон улсын валютын сан(IMF)-гийн зөвлөмжийн дагуу энэхүү хуулийг хүчингүй болгосон.

Гэвч БНСУ-ын Засгийн газар 2001 онд хүүлэлтийн эсрэг арга хэмжээ авах тал дээр судалгаа хийж, хуулийг дахин сэргээхээс гадна өндөр хүүтэй зээлийн хүүнд дээд хязгаар тогоох арга замыг сонгосон байна.

Зээлийн хүүний дээд хязгаар тогтоох нь мөнгөний урсгал болон ард иргэдэд сөрөг нөлөөтэй хэмээн үзэх тал ч байдаг аж.

Мэдээллийн эх үүсвэр: https://m.terms.naver.com/entry.nhn…

БНСУ-д одоогийн байдал(2018 оны 01-р сар)-аар зээлийн хүүний дээд хязгаарыг жилийн 24%-аар тогтоосон бөгөөд зээлдэгч үүнээс дээш хэмжээний хүүг шаардах эрх зүйн үндэслэлгүй байдаг байна.

Эмхэтгэн орчуулсан: Содномцогийн Сүх-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.