Өөх шатаалт

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жин, таргалалт ихсэх болсон энэ үед мэдэх ёстой ойлгох ёстой нэгэн чухал сэдэв бол өөх шатаалт юм. Өөх шатаалт явагдаж байж л илүүдэл жин таргалалтаас ангижирч чадна. Харин өөхөө шатаана гэж их ярьдаг мөртлөө яг ямар үйл явц хүний биед өрнөж байгааг мэдэхгүй байх нь олонтаа байна. Тийм учраас өөх шатаалт гэж яг ямар үйл явц болохыг энгийн үгээр тайлбарлахыг хичээе.

Хүний биед хуримтлагдсан өөх нь триглицерид хэлбэрээр агуулагддаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед илүүдэл триглицерид нь глицерол болон тосны хүчил болон задардаг байна. Өөх шатаалт үйл явц өрнөхийн тулд өөхний хүчлийг энергийн тусламжтайгаар задлах юм. Энэхүү процессийг дэлгэрүүлье.

Өөх шатаалт нь эсийн митохондр дотор явагддаг. Тосны хүчил нь эсийн цитоплазмаас митохондрлуу чиглэдэг байна. Тосны хүчил нь эсийн цитоплазмд АТФ болон цитоплазмын КоА-ийн нөлөөгөөр идэвхтэй хэлбэрийн тосны хүчилд шилждэг. Үүний дараагаар эсийн митохондрийн гадна мембран дээр идэвхжсэн өнөөх тосны хүчил маань “Карнитин” хэмээх тосны хүчлийн нөлөөгөөр митохондрлуу зөөгддөг байна. Та худалдаанд карнитин хэмээх бэлдмэл зарагдаж байхыг анзаарсан байх. Карнитины гол үүрэг бол идэвхжсэн тосны хүчлийг хөтлөөд өөх шатаах уурын зуух болох митохондрлуу оруулах үүрэг хүлээнэ. Карнитины тусламжтайгаар митохондри хэмээх уурын зууханд орж ирсэн идэвхжсэн тосны хүчил нь ацил-КоА хэлбэрт шилжиж 4 шат дамжин шатдаг байна. Энэ үе шатуудад ус болон хүчилтөрөгч зайлшгүй оролцдог байна. Ийм учраас эмч, мэргэжилтэнгүүд өөхөө шатаахаар дасгал хийж байгаа хүмүүст хүчилтөрөгч сайтай орчинд дасгалаа хийх мөн дасгалын үеэр бага багаар ус уухыг зөвлөдөг.

No photo description available.

Уурын зуух буюу эсийн митохондр дотор өрнөх өөх шатаалтын төгсгөлд CO2, H2O үүсдэг. Иймд дасгал хөдөлгөөн хийх үед CO2-ийн нөлөөгөөр амьсгаадаж H2O-ийн нөлөөгөөр биеэс их хэмжээний хөлс гардаг байх нь. Өөх шатаалт явагдаж байгаагаа амьсгалын тоо олшрох болон хөлс хэр их гарч байгаагаараа мэдэж болох нь ээ.

Нэмэлт нэг зүйл хэлэхэд тамирчид жингээ хасаж байгаа үед ус уухыг хориглодог. Учир юу вэ гэвэл тамирчдын хувьд биеийн жин дэхь өөхний агууламж бага байдаг ба булчингийн масс дахь усны агууламжаа бууруулж жингээ хасдаг тул усыг багасгадаг. Өөх ихтэй хүн тамирчинтай өөрийнхөө жин хасах үйл явцыг ижил гэж ойлгож ус уухгүйгээр жингээ хасаж болохгүй байх нь. Хэрвээ усаа багасгаж жингээ хасах гэж оролдвол таны бие дэхь өөх шатаалт явагдахгүй харин булчингийн массаа алдах болно.

Өөхийг хөлс хэмээх нулимсаар уйлуулан үдэж булчин хэмээх шагналаар мишээж угтаарай. Танд төгс галбирыг хүсье!

Эх сурвалж: Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.