Цаг агаарт зориуд нөлөөлөхөд 386 ширхэг пуужин зарцуулжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Цаг агаарт зориуд нөлөөлөх ажиллагааны явцын тайланг Цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа.  

Энэ оны 4, 5 дугаар сард 21 аймаг, Улаанбаатар хотын бүс нутагт үүлэнд зориуд нөлөөлж хөрсний чийгийг тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруулах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 38 экспедиц давхардсан тоогоор 175 удаа ажиллагаа явуулжээ. Нйт 386 ширхэг пуужин зарцууллаа.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг Замын-Үүд хилийн боомтод хүлээн авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн, ОБЕГ-йн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгсөн.

Газар тариалангийн бүс болох Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт 11 экспедиц 34 удаагийн хээрийн гаралтаар 91 удаа зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж, 176 ширхэг пуужин зарцуулсан. Экспедиц ажилласан хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар 0,0-16,5мм буюу уур амьсгалын нормоос бага, Төв аймгийн нутгаар 10-17,4мм буюу уур амьсгалын нормоос бага, Булган аймгийн нутгаар 0,9-65,8мм буюу уур амьсгалын нормоос ахиу, Хэнтий  аймгийн нутгаар 1,1-43,1мм буюу уур амьсгалын норм орчим, Дорнод  аймгийн нутгаар 0.0-20.7мм буюу уур амьсгалын норм бага хур тунадас оржээ.

Отор-тэжээлийн бүс нутаг Хэрлэнбаян-Улааны нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх 2 экспедиц V/01-03, V/11-12 V/24-25-ний өдрүүдэд, газрын генератор  IV/26-27-нд ажиллаж, нийт 15 ширхэг пуужин, 5 ширхэг түлш зарцуулсан. Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн бүс нутагт 4 дүгээр сард 5,5мм буюу уур амьсгалын нормоос ахиу, 5 дугаар сард 4,6 буюу уур амьсгалын нормоос бага хур тунадас орсон байна.

Оросын холбооны улсаас хил давж Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн  Түшиг сумдын нутагт гарсан ой хээрийн 13 удаагийн түймрийг унтраах ажиллагаанд 7 экспедиц ажиллаж 42 ширхэг пуужин, 15 ширхэг түлш зарцуулж, дээрх аймгуудын экспедицүүд даалгасан үүргээ бүрэн биелүүлсэн.

БНХАУ-аас худалдан авахаар гэрээ байгуулагдсан “JFJ-1A” загварын 1260 ширхэг пуужинг  Замын-Үүд хилийн боомтод хүлээн авч, Улаанбаатар хот руу тээвэрлэн, ОБЕГ-йн “Үндэсний аврах бригад”-ын зориулалтын агуулахад хүлээлгэн өгсөн. Орон нутагт шаардлагатай пуужингийн нөхөн хангалтыг тухай бүр хийж байна.

Энэ сарын эхний арав хоногийн байдлаар гантай байсан зүүн аймгуудын ихэнхи нутгаар бороо орж зуншлага сайжирчээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.