Үндэсний бодлогогүй АН ба С.Эрдэнэ vs Баабар...

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Хоёр жилийн өмнөөс хэвлэл мэдээллээр “Дайтаж” өнөөдөр хоёр биенээ эгцхэн ч харж чадахгүй, өш хонзонтой дайснууд болцгоосон Монголын сөрөг хүчин АН-ын дарга С.Эрдэнэ болон өнөөх нийтлэлч Баабар хоёрын тэмцэл, тулалдаан хэсэг жаал намжсанаа саяхнаас дахин сэргэж эхэллээ дээ. Учир нь Монголын ард түмэнд ямар ч нэр хүнд, итгэл найдваргүй болж, 2020 оны УИХ-ын сонгуульд олигтой амжилт үзүүлэх эсэх нь тодорхойгүй, бүр барьцгүй болчихсон АН-ын удирдлагууд саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай “Хөшигний арын уулзалт” хийх гээд бүтэлгүйтсэнээ цайруулахаар УИХ дахь “Ганц дайчин” О.Баасанхүүг өөрийн зөвлөлд хавчуулж, түр зуур амсхийгээд байгаа билээ.

АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга гэгддэг өнөөх халзан толгойт Д.Эрдэнэбат нарын “Мангар бацаан” О.Баасанхүүг суйлах оролдлого нь хоржоонтой нийтлэлч Баабарын элэгийг хөшөөх шахаж, бах нь ханасан байдалтай тохуурхан бичиж эхэлжээ. С.Эрдэнэ болон өл халзан толгойт Д.Эрдэнэбат хоёрын саяхны тэрхүү “Хадаг барьсан золголт” нь магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд бараг л “Эсэргүү дайсан” нь болчихоод байгаа Л.Баасанхүүг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элсүүлэх эхний оролдлого, дөмөгхөн суйлах алсын мэхний эхлэл байсан болов уу.

Өнөөдөр урьд өмнөх удирдалгууд болон нөлөө бүхий этгээдүүд нь болох Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Д.Дорлигжав, Да.Ганболд, С.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтээсээ болж монголчуудад ихээхэн ад үзэгдэх болсон АН-ын хувьд саяхны тэрхүү “Хадаг барьсан золголт” нь яах аргагүй “Арга мухардсан шийдэл” байсныг С.Эрдэнэд ад үзэгдэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн ч үгүй хоцорсон өнөөх Баабар хөөрхөн элэглэн шоолж бах дураа хангаж байгаа юмсанж. Ингэхэд нийтлэлч Баабар гэгч нь АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноосоо хөөгдөж, “Үмх талх ч үгүй хоосон хоцорсон” түүхийг нь сөхвөл, 2018 оны хаврын эхэн сард АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны ротаци гэгч нь явагдаж, өнөөх Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Л.Гантөмөр, М.Батчимэг, Баабар зэрэг АН-д нөлөө бүхий 116 товариш Үндэсний зөвлөлдөх хорооноосоо хөөгдөн туугдаж, гудамж метрлээд үлдсэн гэдэг.  

Баабар дараахан нь “АН-ын Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд дандаа Ганц худаг, Мааньтад яг эдэлж байсан С.Эрдэнийн шоронгийн гал хамууд дүүрчихсэн байна лээ. АН нь Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг толгойдоо залсан, криминальный нам, бүлэг болоод дуусч байгаа юм байна. Эргэцүүлээд сайн харж, ажиглавал АН ч гэлтгүй МАН-ыг ч эрүүгийн элементүүд удирдаж эхэллээ. Энэ хоёр нам огтхон ч ялгаагүй хоёулаа төрөөс хулгай хийгээд хангалттай хувааж, тараагаад идэж ууж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсыг дан Эрүүгийн гэмт хэрэгтнүүд удирдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь гэхэд л хууль шүүх, цагдаагийн байгууллагуудыг дандаа өөрийнхөө гар хөл болсон эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр дүүргэчихээд бүр болохоо байхаараа тэднээсээ ганц нэгийг нь чөлөөлж, бүр болохгүй бол ганц хоёрыг шоронд явуулсан болж, Монголчуудын толгойг эргүүлээд дуусч байгаа. АН-ыг удирдсан болж суугаа С.Эрдэнэ гэхэд л 56 тэрбум төгрөг хулгайлж идсэн талаарх бүх баримт нотолгоо нь АТГ-т байж байгааг та нар очоод үзэж болно шүү дээ” хэмээн ярилцлага өгч байсан байдаг. 

Тун удалгүй Баабар АН-ын дарга С.Эрдэнийн талаар “Монголд олон арван мянган тэтгэвэрийн хөгшчүүл байдаг. Цаана нь талийгаачид бүр олон бий. Хамгийн гол нь эдгээрийн ард далайцтай хөдөлж болох их ундарга буюу асар их мөнгө эргэлдэж байдаг. Гэтэл гэрэлт шар наран дор тэр их мөнгөнөөс ил задгай хулгай хийдэг, дээрэм тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэр авсан ч байж таарна. Гэвч Монголын цагдаа айгаад олигтой хөдөлж чаддаггүй. Яагаад Монголын цагдаа хөдөлж чаддаггүй гэхээр нэгдүгээрт дахиад л сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрдугаарт ерөнхий менежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч дээр нь сууж байгаа” гэсэн бол С.Эрдэнэ дарга ч тун удалгүй хариуг нь барьж байсан билээ. Тухайлбал тэрээр Ц.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензурггүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Энэ Баабар гэдэг этгээд бол гурван компанийн нэр дээр өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэн хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тэр зэргийн заль мэхийг хэр баргийн хүн хийж чадахгүй. Тийм ч болохоор энэ этгээдийг Нийгмийн даатгалын санг хууран мэхэлж гурван ч газраас тэтгэвэр авч байгааг нь нарийвчлан шалгуулахаар шүүхэд өгсөн байгаа” хэмээн мэдэгдэж байсан юмдаг.

Энэ хоёрын хоёр жилийн өмнө эхэлсэн хэрүүл тэмцэл шүүхээр орж бага сага учир зүйгээ олсон л байх учиртай. Гэтэл саяхан өдрөөс өдөрт сүр хүч нь сулран доройтож байгаа АН-аа аврахаар УИХ дахь зөвлөлийн дарга өнөөх халзан Д.Эрдэнэбат болон нийтлэлч Баабарын “Заналт дайсан” АН-ын дарга С.Эрдэнэ хоёрын О.Баасанхүүд “Хадаг дэлгэсэн золголт” хийсэн нь АН-ын жирийн гишүүдийн төдийгүй С.Эрдэнэтэй “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах”-аар шийдсэн өнөөх Баабарын уур бухимдлыг дахин сэдрээж, өөрийн чаддаг зүйл болох хорон үгтэй нийтлэлээ дэлгэх буюу энд тэнд ухуулга яриа хийж эхэлжээ янз нь...

Ер нь тэгээд Монголчууд хэзээнээсээ “Өст хүн өлийн даваан дээр” хэмээн хэлцдэг нь зүгээр ч нэг хоосон үг биш болох нь тун удахгүй жилийн дараа Монголчуудыг хөдөлгөж эхлэх УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө хаа сайгүй тун ч хүчтэйгээр сэдэрч, энд тэндгүй дэлбэрч эхлэх нь тодорхой болж байна даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.