Ням гарагт болсон 2 сая хонгконгчуудын жагсаал үр дүнд хүрч эхлэв

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Хонг Конгийн эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийн эсрэг зохион байгуулагдсан ням гарагийн жагсаалд 2 сая орчим хонгконгчууд нэгдсэн талаар тус жагсаалыг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Энэ удаагийн жагсаал нь Хонг Конгийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болон тэмдэглэгдэн үлдэж байгаа аж. Харин Хонг Конгийн цагдаагийн газраас мэдээлсэнээр жагсаалд 338 мянган хүн оролцсон байна.

Image result for 'Nearly two million' join demonstration

Хонконгийн захирагч Кэрри Лам иргэдийн бухимдлыг бууруулах зорилгоор гэмт хэргийн сэжигтэнг Бээжин, Макао, Тайваньд шилжүүлэх тухай хуулийн төсөл санаачилсандаа хүлцэл өчин, тухайн хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулахаа мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч хонконгчууд үүнийг хангалтгүй гэж үзэн, тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах бус бүхлээр нь авч хаях, Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардсаар байна.

Image result for 'Nearly two million' join demonstration

Өнгөрсөн лхагва гарагт болсон жагсаалын үеэр жагсагчид, цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсч, хэдэн арван иргэн бэртэл гэмтэл авсан бол энэ удаагийн жагсаал тайван уур амьсгалд болж өнгөрсөн байна.

Image result for 'Nearly two million' join demonstration

Хар өнгийн хувцсаар ижилссэн жагсагчид ням гарагийн өглөө Викториягийн гудамжинд цугларч эхэлсэн ба жагсагчид Хонконгийн төв гудамж, метроны буудлуудыг дүүргэсний улмаас зам тээврийн хөдөлгөөн зогсоход хүрчээ.

https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

- Сэжигтэнг Бээжин, Макао, Тайваний хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн хонгконгчууд дахин жагслаа - http://mongolcom.mn/read/55972

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.