"ИХ ШАВЬ КАП-2019" тэмцээн болж өндөрлөлөө

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

"ИХ ШАВЬ КАП-2019" жюү жицүгийн анхдугаар тэмцээн өнгөрөгч бямба гарагт Их шавь цогцолборт болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 10 байгууллага клубын 220 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тамирчид насанд хүрэгчдийн зургаа, өсвөрийн 39, нийт 45 жингийн төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн дэд ерөнхийлөгч, Сэлэнгэ аймгийн жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч, Шинэ бадрах дэмжээний захирал Б.Бадрах, Их шавь цогцолборын захирал Б.Батжаргал, Их шавь дэвжээний ерөнхий дасгалжуулагч, тэмцээнийн ерөнхий шүүгч ОУХМ О.Нарангэрэл, Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ц.Шийрэв нар болон тэмцээний шүүгч тамирчид оролцлоо.

Өсвөрийн ангиллын жингийн медальтнуудын нэрсийг танилцуулья.

Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй, нээлттэй болсноороо онцлог байлаа.

Хөвгүүдийн 6-9 насны ангиллын 24 кг-ийн жинд

1. П.Оргил - “Их шавь цогцолбор”

2. М.Мөнхжин - “Их шавь цогцолбор”

3. Т.Ариунболд – “RALPH GRACIE”

4. Э.Нямхүү – “Сүхбаатар”

Хөвгүүдийн 8-9 насны ангиллын -30 кг-ийн жинд

1. Б.Есүхэй – “Гаруда”

2. Ө.Гүнсар - “Гаруда”

3. Б.Түвшинсайхан - “RALPH GRACIE”

4. Б.Сүлд –“Шинэ Бадрах дожо”

Хөвгүүдийн 8-9 насны ангиллын -34 кг-ийн жинд

1. Б.Баярцогт - “RALPH GRACIE”

2. Э.Хаш-Эрдэнэ - “RALPH GRACIE”

3. Г.Идэрбаатар – “Монголын жүдо академи”

4. Бум-Эрдэнэ - “Шинэ Бадрах дожо”

Хөвгүүдийн 8-9 насны ангиллын 38 кг-ийн жинд

1. Г.Ариунтөр - “RALPH GRACIE”

2. Э.Сүлд-Очир – “Сүлд спорт хороо”

3. А.Ирмүүн – “Их шавь цогцолбор”

4. Э.Бат-Эрдэнэ – “Баялаг дэвжээ”

Хөвгүүдийн 10-12 насны ангиллын -38 кг-ийн жинд

1. Б.Үнэнбат – “Monde bjj”

2. Төгсжаргал - “Шинэ Бадрах дожо”

3. Jamieson Cousyn - “Гаруда”

4. Luke Cousyn - “Гаруда”

Охидын 6-7 насны ангиллын 32 кг-ийн жинд

1. Г.Хулан – “Их шавь цогцолбор”

2. З.Цэлмүүн – “Гаруда”

3. Г.Сондор – “Монголын жүдо академи”

4. Х.Нинж-Эрдэнэ - “Монголын жүдо академи”

А.Алтанчимэг

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.