Өвөрхангай аймагт хууль бус олборлолт хийсэн иргэн 156 сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Баруун Сөдтэй хэмээх газар тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учирсан хохирол буюу 7.2 сая төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгожээ. 

Мөн эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан 16 сая төгрөгийн үнэ бүхий алт угаах тоног төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг улсын орлого болгосон байна. Бусад ААН, байгууллагын нэр дээр байсан, түрээсийн шугамаар ашиглаж байсан 140 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, эдгээр техник хэрэгслийн үнэтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн торгууль буюу 140 сая төгрөгийг шүүгдэгч П-ээс гаргуулахаар болжээ.

Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь Эрүүгийн хуулиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог төдийгүй гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий. 

Сүүлийн жилүүдэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг тухайн орон нутгийн иргэд үйлдэх болсон. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь нийт 156 сая төгрөгийн төлбөрт унаад байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг хийж буй иргэдэд томоохон сургамж болох юм.

Image may contain: sky and outdoor

Өнгөрсөн жил тус аймгийн НарийнтээлБаруунбаян-Улаан, ХайрхандулаанУянгаБат-Өлзий, Тарагт сумдын нутгаар хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж, Нарийнтээл сумын 2-р багийн нутаг Цагаан дэл гэх газарт хууль бусаар алт олборлож байсан иргэн “Ш”, Баруунбаян-Улаан сумын “Хярын бумбат” гэх газар хууль бусаар алт олборлож байсан иргэн “О” нарын үйлдлийг таслан зогсоож, хууль бус алт олборлоход ашигласан техник, хэрэгсэлийг түр хурааж, шалгалтын ажлыг явуулсан байна. 

Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.2-т зааснаар иргэнхуулийн этгээд нь хууль бусаар алт олборлож байгаль орчинд хохирол учруулсан тохиолдолд “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт боровсруулалт, ашиглалт явуулсан талбайд нөхөн сэргээлэлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирсан бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэж, байгаль экологид учируулсан хохиролыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна” гэж заажээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.218.1) 2019-06-17 16:09
      • 0
      • 0

      зөв зөв нөхөн сэргээлт гээд сүйтгээд байдаг хүмүүсийг ч гэсэн арга хэмжээавах хэрэгтэй

      Хариулах