Ажиа гэгээнтний санаачилгаар Хан-Уул дүүрэгт ахмадын хөгжлийн ордон барина

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Ажиа гэгээнтэн Лувсантүвданы санаачлан хэрэгжүүлж буй “Ахмадын хөгжлийн ордон”-ны шав тавих ёслол өчигдөр боллоо. Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар (Global Age Watch Index) насжилтын хяналтын индекс судалгааны тайландаа дурджээ.

Манай улсад ч ахмад настны тоо тогтмол өссөөр байна. Иймд Ажиа гэгээнтэн өөрийн санаачилга, хөрөнгө болон сүсэгтэн олны хандив тусламжаар таван давхар ахмад настнуудад зориулсан “Ахмадын хөгжлийн ордон” барихаар шийджээ.

Ордонд хэн бүхэн ахмад настай ээж, аавыгаа өглөө хүргэж ирээд орой буцаан авах боломжтой буюу ахмад настнуудын цэцэрлэг юм.

Барилга угсралтыг энэ онд дуусгах “Ахмадын хөгжлийн ордон” Чингис хаан ОУ-ын нисэх буудлын ойролцоо, Архивын ерөнхий газрын урд байрлана.

“Ахмад хөгжлийн ордон” нь усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын танхимуудтай. Ингэснээр ахмадуудын эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм.

Ажиа гэгээнтний санаачлагаар олон ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглогдсон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм. Тус эмнэлэг 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж олон хүнд тусалсаар байна.

Эх сурвалж: “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.