Монголд анх удаа “Ротаблатор эмчилгээ”-г Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хийлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 19:21 цагт
Мэдээний зураг,

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг 2 хүнд амжилттай хийлээ.

Энэхүү “Ротаблатор” эмчилгээ нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг өрөмдөн цусан хангамжийг сэргээж, стент тавих эмчилгээний арга технологи юм.

Image may contain: 17 people, people smiling, people standing and indoor

Тус эмчилгээний аргыг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгах, санхүүгийн зардлыг хэмнэх болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн оронд хийх боломж бүрдэж байна.

Э.Гүнтөмөр

Холбоотой мэдээ: 

Улсын гуравдугаар төв эмнэлэгт судсан дотуурхи оношилгоо эмчилгээний Ангиографийн аппаратыг суурилууллаа - http://mongolcom.mn/read/55639

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.