"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 18:57 цагт
Мэдээний зураг,

Дундговь аймгийн нутаг, Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшууллаа.

Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, устах хэмжээнд хүрчээ.

Тиймээс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн нь энэ аж. 

Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.