
Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч найзынхаа гэрт буудуулж нас баржээ.
Тодруулбал, энэ сарын 28-ны орой Салман хааны хамгаалагч хошууч генерал Абделазиз аль-Фагхам Баруун Жидда хотод нэгэн найзындаа зочилсон байна. Энэ үеэр найзынд нь зүс таних Мамдух Али гэгч этгээд мөн зочилж ирсэн байх бөгөөд тэдний хооронд ширүүн маргаан өрнөсөн аж. Удалгүй уг этгээд гарч явсан ч, буу барин эргэн ирж, түүнийг бууджээ. Абделазиз Фагхамыг эмнэлэгт хүргэсэн ч, шархаа даалгүй нас барсан байна.
Энэ үеэр түүнээс гадна филиппин үйлчлэгч, гэрийн эзний ах, дүү нар зэрэг долоон хүн шархадсан бөгөөд цагдаа нар хэрэгтнийг бууж өгөхийг шаардахад эсэргүүцэл үзүүлсэн тул хэргийн газарт буудаж хөнөөжээ.
Хэргийн талаар албаныхан “хувийн маргааны улмаас үйлдсэн хэрэг” гэх тайлбарыг өгч байгаа ч, илүү дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй байна.
Эх сурвалж: AFPBB
Г.Ананд
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.