Азийн ардын урлагийн их наадмын хүрээнд “СОЁЛ УРЛАГ-ҮНДЭСНИЙ ДАРХЛАА” тоглолт болно

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадмын нээлтийн ажиллагаа Их жанжин Д.Сүхбаатрын талбайд болсон.

Зургаадугаар сарын 16-ныг дуустал явагдах тус наадмын шалгаруулалт энэ өдрүүдэд нийслэлийн соёлын төв өргөө, хүүхэлдэйн театр, хүүхдийн ордон, Улаанбаатар чуулга тус тус үргэлжилж байна.

Их наадмын хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” тоглолт болно.

Тоглолтонд: Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучдын шилмэл уран бүтээлийн үзүүлбэрүүд оролцох юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.