Оманы хоолойд газрын тос тээвэрлэгч усан онгоц руу харвасан хэрэг явдалд Иран улс буруугүй гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Оманы хоолойд газрын тос тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц руу үл мэдэгдэх усан онгоцноос торпед харважээ. Торпедод оногдож гэмтсэн усан онгоцны багийн гишүүдийг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцны багийнхан аварч чаджээ. Оногдсон 2 хөлгийн нэг нь живсэн гэнэ. Энэ таагүй үйл явдлын улмаас газрын тосны үнэнд доргилт өгсөн гэж Ройтерс мэдээлж байна.

Уг хэрэг явдлыг АНУ мөрдөн шалгаж, аль улс, ямар бүлэглэлд харъяалагдах усан онгоцноос харвасан болохыг тогтоохыг оролдож байна. Сонирхолтой нь АНУ-тай сүүлийн жилүүдэд илт зөрчилдөж байгаа Иран улс энэ асуудалд оролцоогүй, бидэнд хамаагүй гэж мэдэгджээ.

Related image

Хэрэв Ираны оролцоо нотлогдохгүй бол Ойрх Дорнодын бүс болон газрын тосны зах зээлд хурц асуудал үүсгэх сонирхолтой гуравдагч этгээдийн оролцоо байж ч болзошгүй юм.

Оманы буланд илүү хяналт тогтоож газрын тосны тээвэрлэлтийг аюулгүй явуулах зорилгоор АНУ-ын БХЯ тус буланд довтолгооны "Мэйсон" гэсэн байлдааны хөлөг онгоцыг нэмж илгээхээр шийдвэрлэжээ.

https://rueconomics.ru

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.