Лалрын төр засаг...

Twitter Print
2019 оны 06-р сар 16-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Үнэхээр лалрын! Новш, хог, гахай! Өөр бүх хараалуудыг дээр нь овоолмоор байна.

Төрийн соёмбо, туг далбаа нь дүнхийгээд байж л байна хөөрхий. Харин тэнд байгаа хүмүүс ард иргэдээ баас жорлонтой хутгаж, толгой өндийх боломж өхгүй хорлож байна. Огцроод өгдөг нэг ч сайд байхгүй. Бандааш Гантулга, зам тээврийн сайд асан Бат-Эрдэнэ хоёр зөвхөн огцорч чадсанаараа зүйрлэшгүй гавьяа байгуулсан юм шүү. Юм мэддэг, онц сурдаг хүмүүс хаа сайгүй байна. Ёс зүйтэй нь л алга байна. Хар тамхи зэргийг зөөж болно гэж боддог гудиггүй эрсээр дүүрсэн диплмат албатай бид. Дээрээс нь Сарангэрэл гэдэг авгай яаж байгаа юм бэ! 

Тэртэй тэргүй малаасаа ялгаагүй мал болсон иргэднь тарвага түүхийгээр нь идэж тахал болсныг бид сайрхаж цацаад дэлхийн нүдийг орой дээр нь гаргасан. Дараа нь хүүхдүүд хэдэн зуугаараа сүрьеэ болонгуут тэрийгээ бас гайхуулж дэлхийгээр нэг юм болгож шившгээ тарьсан. Сарангэрэл гуайг огцруулах яриа хадаад эхлэнгүүт мань авгай тэмбүүндээ баригдсан улс гээд сансар огторгуйгаар нэг хашгирчлаа. Зүгээр л улстөр. Тэмцэлдээд байгаа нөгөө новш нь бас л нэг сайд, гишүүн болох санаатай яваа Амарсанаа гэгч этгээд. Эрх мэдлийн төлөө, зайлаад өгдгүй новшийн хар бөгснийхөө доор тавих сандалны төлөө л үхэлдэж байгаа хоёр гай түйтгэрийн царай. Зөвхөн нэг л салбарын нэг л сандлын явдал энэ. Засгийн газарт хэчнээн ийм тэмцэл болдог гэж санана. Тэр болгондоо иргэдээ үгүйрүүлж хохироож таашаал авдаг маньяакууд Монгол улсыг удирдан залж байна шүү дээ.

Шанд нь Монголын аялал жуулчлал эрхэлдэг компаниуд яг одоо үйлчлүүлэгчдээ алдаж байна. Тахлаар нэг цочоосон. Заза гайгүй ээ гэж баахан тайвшруулсны дараа сүрьеэгээр айлгасан. Зүгээрээ, бид нар сайхнаараа л байна гэж байгаад хэдийг аваад үлдсэн. Одоо тэмбүү. Эрүүл мэндийн сайдын албан ёсны мэдэгдэл. Өөрөө ч тэмбүүтэй нь гарцаагүй юм шиг царайлаад хийсэн хурал!!! Хоёр удаа аргалсан, гурав дахь удаадаа тэмбүүг ахуйн замаар халддаг гээд цаашаа харчлаа. Царцаа намжил одоо үхээ биз. Холбогдох бусад яамд нь ч хайцын? Аялал жуулчлал, гадаад харилцаа хариуцдаг дарга нар нь таг. Та нарт юу хамаатай амьдардаг юм бэ? Орой ямар хоол идэх вэ? Гадаа мөн халуун байна даа гэдгээс өөр юм сонирхдог уу? Эсвэл төр засгийн оролцоо бага байдаг салбар болохоор ингэж нулимж байгаамуу? 

Image may contain: textМонголын аялал жуулчлал уг нь төрөөс хамгийн бага хамааралтай байж болох салбар. Гэхдээ мэдээж манай засаг төрийн дарга нар иргэдээ хорлохгүй байж чадахгүй, өөрснөө цуслахгүй байж сураагүй болохоор дэлхийд байхгүй нислэгийн өндөр үнийг тогтвортой барьж ирсэн. Дагаад дотоодын нислэгийн үнэ нь олон улсын үнэ шиг тэнгэрт хадцан. Монголд аялах жуулчид нэг хир тааруухаан юм үзэх (үзэх ч юм байхгүй үнэндээ) гэж бусад гайхалтай орнуудынхаас ч илүү ихийг төлдөг. Дэлхий дээр долоон тэрбум тэнэг худалдан авагч байдаг тулдаа л Монголын энэ салбар үлгэн салган яваад байдаг юм. Зөвхөн нислэгийн үнэ буруулах дээр хуруугаа ч хөдөлгөхгүй, ямар нэг эрх ашигт автан суусных нь төлөө хамаарагч дарга нарт том том ял оногдох ёстой юм. Гэхдээ яах ч гүй. Энэ бол Монгол. Дэлхийн адгийн орон. Шившиг, ичгүүрийн бэлгэдэл болсон Монгол орон. Ийм болгоход жинтэй гавьяа байгуулж буй хүмүүсийг өдөр бүр мэдээгээр хардаг. Тэд хийж буй яг энэ зүйлээ бахархалтайгаар яридаг. Бид сонсдог. Ахиж сонгодог. Илжиг модон хударгандаа.

Та нар амьдрах гэж ядаж байгаа ардыгаа битгий нэмж хорлоод, алаад, тамлаад бай тэхүү. Хамгийн сүүлийн жишээ, тэр Сарангэрэл гуай! Жоохон ухаантай байцгаая. “Хятадад өдөр бүр аймшигт халдварт өвчин гардаг. Харин тийм мэдээ хэзээ ч гардаггүй” гэсэн нэг удирдагчийнх нь үг бий. Үүн шиг бодлого бодож чаддаггүйм гэхэд ядаж дуугүй байж сурая. Улс чинь зүгээр хэдэн сая доллар алдчихлаа сайд аа.

Эцэст нь цусаар уйлж, дэлхийгээр нэг хашгирч хэлье. Хамаг юмны адагт яваа эх орныхоо төлөө гасалж хэлье: “Бид өөрснөөсөө арай ухаантай хүмүүсээр удирдуулмаар байна! Өөрсөнтэйгээ таарсан, бүр өөрснөөсөө ч эргүү нэг авгай нтрээр тоглуулмааргүй байна!” 

Нийтлэлч Артаньян

Эх сурвалж: baabar.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (172.56.13.182) 2019-06-15 07:28
      • 0
      • 1

      Eruul mendiin said Sarangerel ug ni ayataihan tsarailag huuhen baisan san. Maniitlaa yum shahuulsaar bgaad muuhai tsaraitai boljee.

      Хариулах

    • Хуу

      (66.181.185.92) 2019-06-14 17:58
      • 0
      • 1

      Үнэхээр лалрын төр засаг хэрэг алга 20 онд гордооч малнууд минь маа хуц

      Хариулах

    • Zochin

      (163.239.255.173) 2019-06-14 17:17
      • 0
      • 1

      Solongost maliin garaltai buteegdehuun mongoloos hileer oruulahiig horigloson. Odoo mongol huniig horiglowol yana

      Хариулах

    • Зочин

      (124.158.92.56) 2019-06-14 16:27
      • 0
      • 1

      Өөрсөдөө доодхоо захирч чадахгүй байж, хэлж дуугарсаныхаа амыг дарах гээд лалараар нь дуудаад байдаг. Арай дэндүү хүмүүс юм даа.

      Хариулах

    • Ха

      (59.153.87.198) 2019-06-14 15:01
      • 0
      • 1

      Нарангэрэл мал шоугаар эх орны нэр хүндээр хийж бн 1 сая жуулчин будаа

      Хариулах

    • зочин

      (64.119.25.77) 2019-06-14 14:24
      • 0
      • 1

      ямар эргүү нөхдүүд вэ

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.229) 2019-06-14 13:34
      • 0
      • 1

      Гутамшигтай юм.

      Хариулах

    • Irgen

      (107.77.94.26) 2019-06-14 12:08
      • 0
      • 1

      Zov bichjee

      Хариулах