ФИБА музейд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг байршууллаа

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 3х3 төрлийн шигшээ багийн өмсгөл 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаараа Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд энэ сарын 13-ны өдөр байршууллаа.

Сарын өмнө тодорхой болсон байсан ч өчигдөр албан ёсоор Монгол Улсын шигшээ баг Дэлхийн аваргад орох бүрэн бүрэлдэхүүнээрээ ФИБА оффист зочлон, ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршуулжээ.

Энэ музейд зөвхөн аварга багуудын өмсгөл музейд байршдаг бөгөөд Монголчууд аваргуудын эгнээнд нэгдэж музейд мөнхөрч байгаа нь энэ юм.

FIBA 3×3 Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга Нидерландын Амстердам хотод энэ сарын 18-23-ны хооронд болох бөгөөд манай эмэгтэй, эрэгтэй тамирчид оролцох юм.

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн баг тамирчид анх удаа дэлхийн аваргын талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглох гэж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.