ШЕЗ-ийн гишүүний сонгуульд Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нар дахин өрсөлдөнө

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 19:40 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Иймд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд буй. Энэ хүрээнд ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдээр санал хураалт явуулах ажиллагаа өнгөрсөн баасан гарагт /2019.06.06/ болж өнгөрсөн.

Санал хураалтад Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Иймээс Д.Цогтсайханы нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон.

Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нар анхан шатны шүүхийн санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй тул Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамд заасны дагуу зургадугаар сарын 10-нд дээрх гурван нэр дэвшигчээс дахин санал хураалт явуулсан юм.

Image result for шез

Санал хураалтаар анхан шатны шүүхийн 339 шүүгчийн 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 29.50 хувь нь А.Насандэлгэрт санал өгчээ. Энэ санал хураалтаар мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй тул зургадугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа (сонгууль) хоёр удаа болж, ийнхүү гурав дахь удаагаа товлогдоод байна. 

Гурав дахь удаагийн санал хураалтад шүүгчид Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын нэгийг сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.