УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч байна гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 19:31 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй нэгдэж, бүлэг байгуулан ажиллах хүсэлтээ АН-д хүргүүлсэн билээ. Түүний хүсэлийн хариуг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2019.06.12/ хариу өгчээ.

Уг албан бичигт "УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлэцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-тай нэгдэж бүлэг байгуулснаар сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх юм.  

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.