У.Хүрэлсүх мал амьдаар нь экспортлох асуудлыг дэмжихгүй гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тэрчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр малыг амьдаар нь экспортлох асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Хонь, ямааг хөлөөр нь гаргах тухай асуудлын талаар сүүлийн үед малыг амьдаар нь хил давуулах явдал ер нь буруу. Энэ чинь стратегийн бүтээгдэхүүн.

Хамгийн гол нь Монголын ард түмний хоол тэжээл бол мах. Тийм учраас энэ нь дээр малаа амьдаар нь гаргах асуудлыг би дэмжихгүй, зохимжгүй гэж үзэж байна" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • aaa

      (24.14.243.178) 2019-06-13 07:44
      • 0
      • 0

      Malaa amidaar n umhii hujaa nart ugnu gej uy gesen ug ve? Ted amid maliig yaj yargalj aldag bilee. Ulaaniig uuriig n amidaar n hujaa ruu garga. Aimag burt baiguulsan mah kombinat nertei hujaagiin maliin baaziig dariu haahiig shaardaj bna. Malaa hujaa nart ugch bgaa malchid ch gesen eh oronch baimaar bna shuu.

      Хариулах

    • оюунцэцэг

      (66.181.161.21) 2019-06-12 20:24
      • 0
      • 0

      сайн байна гэж магтий үнэн байгаа нэг ч гэсэн монголоо боддог хүн байгаад улаан сайд улайрч ээ яасан идэж ханадгүй юм бэ

      Хариулах