Өмнөд Солонгос улсад 5G технологийн нийт хэрэглэгчдийн тоо нэг саяыг давжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 4-р сарын эхээр Өмнөд Солонгос улс дэлхийд анх удаа 5G технологийг нэвтрүүлж эхэлснээс хойш сар хүрэхгүйн хугацаанд тус улсын үүрэн телефоны оператор 3 компанид 260,000 хүн үйлчилгээ авахаар хандсан хэмээн мэдээлж байсан. 

Тэгвэл Өмнөд Солонгос улсад 5G технологийн нийт хэрэглэгчдийн тоо хоёрхон сарын дотор нэг саяыг давсан тухай тус улсын Засгийн газар өнөөдөр зарлажээ.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 61,246 ширхэг 5G сүлжээний бааз станц орон даяар суурилагдан ажиллаж байгаа гэнэ. Энэ нь сарын өмнөх хэмжээнээс долоо орчим хувиар нэмэгдсэн тоо юм байна. Хэдийгээр сүлжээний хамрах хүрээг тэлэх ажил эрчимтэй явагдаж байгаа ч одоогоор шинэ технологийг хэрэглэх боломж том хотууд, хүн ам шигүү суурьшсан бүсүүдээр хязгаарлагдаж байгаа ажээ.

South Korean comedian Jo Young-bin uses SK Telecom’s 5G mobile network to broadcast live from Bosingak in Seoul.

Жич: Өндөр хөгжилтэй орнууд, үүнээс АНУ, Солонгос, Хятадын компаниудын гол өрсөлдөөний төв болж байгаа 5G-ийн тухай товч мэдээлэл хүргэе. 

-5G-г хөгжүүлэх судалгаанд 2013-2019 онуудад технологийн компаниуд асар их хөрөнгө зарцуулсан,

-Зөвхөн Хуавэй компани 2017-18 онуудад 5G-н судалгаанд $1.4 тэрбумыг зарцуулсан,

-Үүний үр дүнд дээрх технологитой холбоотой олон арван мянган патент олон улсын байгууллагад бүртгэгдсэн,

-Нийт бүртгэгдсэн патентын 34%-ийг Хятад, 25%-ийг Солонгос, 14%-ийг Финлянд, 4 орчим хувийг АНУ-ын компаниуд эзэмшиж байна,

-Бүртгэгдсэн патентын хувьд Huawei 15.05%, Nokia 13.82%, Samsung 12.74%, LG 12.34%, ZTE 11.7%, Apple 0.12%-ийг эзэмшиж байна.

-Ирэх жилүүдэд 5G технологийг зөвхөн харилцаа холбоонд бус дэд бүтэц, хот байгуулалт, тээвэр, эрчим хүч, батлан хамгаалах, сансар судлал зэрэг хөгжлийг тэргүүлэх бүхий л салбарт ашиглах болно.

-Ирээдүйн хөгжлийг тодорхойлох нэг гол түлхүүр болж байгаагийн хувьд 5G-ийн төлөө компаниуд төдийгүй улс орнууд хүчтэй өрсөлдөж байна.

Эх сурвалж: Yonhap News

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.