Сэжигтэнг Бээжин, Макао, Тайваний хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн хонгконгчууд дахин жагслаа

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Хонконгийн эрх баригчдын батлахаар төлөвлөж буй хуулийн дагуу гэмт хэргийн сэжигтэнг Бээжин, Макао, Тайваний хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжтой болохыг эсэргүүцэн өнгөрсөн ням гарагт Хонгконгийн эрх баригчдын боловсруулсан шинэ хуулийн төслийн эсрэг 1 сая гаруй хонгконгчууд жагссан юм.

Ням гарагийн жагсаалыг зохион байгуулагч Civil Human Rights Front байгууллагаас мэдээлж байгаагаар жагсаалд Хонгконгийн нийт хүн амын 7 хүн тутмын 1 нь буюу нийтдээ 1 сая гаруй иргэн оролцжээ. 

Related image

Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу өнөөдөр Хонг Конгийн засаг захиргааны байрны ойр орчимд олон мянган иргэн цугларч, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийллээ.

Маск, хамгаалалтын нүдний шил зүүсэн залуус засаг захиргааны байр руу чиглэсэн замууд дээр төмөр хаалт босгож, явган хүний замын хавтангуудыг ховхлон хана босгож байна. Тэдний түрүүч нь Мягмар гарагийн орой энд буудаллаж, хоносон байна.

Эрх баригчид Хонг Конгийн өнцөг булан бүрээс цагдаагийн хүчийг цуглуулж, хамгаалалтаа чангатгажээ.

Image result for hong kong strike 2019

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид Хонг Конгийн газар нутагт байгаа ямар ч хүнийг улс төр, бизнесийн гэмт хэрэгт буруутган баривчилж, Хонконг хотын бие даасан хууль эрх зүйн системийг үгүй хийх гэнэ.

Жагсагчид “Хотынхоо үнэт зүйлийг хамгаалж үлдэхийн тулд Хонгконгчууд ямар ч үнэ төлөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэд 2014 оны “Шүхэртэй бослого”-ыг дахин эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

1997 онд Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлж өгөхдөө “нэг улс, хоёр систем” зарчмын дагуу тус хотын бие даасан улс төр, эрх зүйн системийг 50 жилийн хугацаанд хадгалах тохиролцоо хийсэн байдаг.

Улс төрийн мухардал болоод буй уг хуулийн төсөл нь консерватив үзэл баримтлал давамгайлсан Хонг Конгийн бизнесийн салбарынхны дунд бухимдал үүсгэж, АНУ болон Европын холбооноос шүүмжлэл хүртээд байгаа юм.

Image result for More than 1 million protesters took to the streets of Hong Kong Sunday, organizers said, to oppose a controversial extradition bill that would enable China to extradite fugitives from the city.

Хонконгийн эрх баригчдын тайлбарласнаар уг хуулийн төсөл нь хуульд байгаа цоорхойг нөхөх ба зөвхөн хүн амины болон хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнийг Бээжин, Макао, Тайванд шилжүүлэх аж. Гэсэн хэдий ч уг хуулийн төсөлд тэдгээр гэмт хэрэгтнүүдийг шударгаар шүүх талаар ямар нэг зүйл заалт тусгагдаагүй аж.

Image result for hong kong strike 2019

Хонконгийн бизнесийн салбарын төлөөлөл улс төрийн асуудал дээр ихэнхдээ дундыг баримтлахыг илүүд үздэг ч энэ удаад тэд ч мөн адил эсэргүүцлээ илэрхийлээд байгаа аж.

Image result for hong kong strike 2019

Америкийн Худалдааны танхимаас Хонконгийн эрх баригчдад хандан, "тус хуулийн төслийн үндсэн хэсэгт тодорхой бус зүйлс хэт олон байгаа учраас энэ хэвээр нь баталж болохгүй." гэсэн анхааруулгыг өгчээ. 

Жагсагчид хуулийн төслийг буцаах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.