Өнѳѳдѳр зовон шаналж байгаа хүн маргааш жарган дуулж байх мѳчлѳгт хүний амьдрал хэлбэлздэг...

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Бидний ялгаа...

Дэлхийн топ сургуульд суралцаж тѳгсѳѳд жилдээ 100 000$ - 200 000$ орчим цалин аваад сэтгэл нь ханаж, зүгээр л ѳѳрсдийн амьдралаа аятайхан аваад явж байгаа залуус олон бий. Дуртай ажил, ѳндѳр цалин, ѳѳртѳѳ ханах сэтгэл ханамж. Тэд хэрвээ илүү цаг зарцуулан бусдад туслахыг хүсдэггүй, гэхдээ бусдад магтуулах дуртай бол "ок". Яагаад болохгүй гэж? Тэдний мэргэжлийн чадвар зѳвхѳн ѳѳрсдѳд нь хамаатай, бидэнд огт хамаагүй. Тэд амьдралаа сайхан аваад явж байгаа нь зѳвхѳн тэдэнд хамаатай, харин бидэнд хамаагуй. Ѳѳрсѳндѳѳ зарцуулсан сайн чадвараа тэд авсандаа аваад л орно, харин тэдний араас хэн ч харамсахгүй.

Нэг их авьяастай нѳхѳр олсон орлогоо зѳвхѳн ѳѳртѳѳ зарцуулдаг. Тансаг хаусанд амьдарч, брендээр ѳѳрийгѳѳ гоёж, үнэтэй машинд суун давхиж байгаагаа бусдад гайхуулан харуулна, тэр телевиз гэгчээр. Бусдын атаархлыг тѳрүүлж байгаагаа "жишээ" гэж бодно, бусдын тэчьяадлыг дэвэргэж байгаагаа "үлгэрлэл" гэж солиорно, бусдыг уруу татаж байгаагаа "тус" гэж тэнэгтэнэ. Тэр хүний баярхал гайхуулал зѳвхѳн ѳѳрт нь хамаатай бидэнд огт хамаагүй. Тэр хүний тэнэглэл зѳвхѳн ѳѳрт нь хамаатай бидэнд огт хамаагүй. Тэр хүний мунхаглал зѳвхѳн ѳѳрт нь хамаатай бидэнд огт хамаагүй. Тэр хүн энэ бүгдийгээ авсандаа аваад л одно, бидэнд нялзах юу ч үгүй. Тэдний араас хэн ч харамсахгүй.

Нэг их баян биш ч гэлээ, нэг их мундаг сургууль тѳгссѳн биш ч гэлээ, нэг их эрх мэдэлтэй биш ч гэлээ чин сэтгэлээсээ бусдад тус болохыг хичээдэг олон хүмүүс бий. "Миний хүү олонд тустай яваарай" гэж гэрээслэсэн аав ээжийнхээ захиасыг яг л дүрэм журам шиг сахидаг хүмүүс...

Ѳлссѳн нэгэнд хоол дѳхүүлж, ядарсан нэгнийг суганаас ѳргѳн дэмнэж, зүдэрсэн нэгэнд сүүлчийн ганц зоосоо ѳгѳѳд хээв нэг алхаж одох тэд. Энэ хорвоогийн наран зүүнээс мандан гэрэлтэж, баруунтаа жарган харанхуйлах хэмнэлд, ѳнѳѳдѳр зовон шаналж байгаа хүн маргааш жарган дуулж байх мѳчлѳгт, энэ мѳчид амьд байгаа хүн маргааш үгүй болон алга болох тавиланд хүний амьдрал хэлбэлздэг. Чи ѳѳртѳѳ хэн байснаар нь бус бусдад хэн байснаар нь цэгнэдэг энэ л амьдралд хэр үнэтэй амьдарсныг тань бурхан л шүүдэг юм даа.

"Нуцгэн ирээд нүцгэн буцдаг" энэ л жамын хорвоод чиний хэн байсныг чи ѳѳрѳѳ бус бусад хүмүүс дурсдаг юм. Хэнд ч дурсагдахгүй бол чи, хэн ч биш байж амьдраад ч яах билээ? Хэрвээ мѳрѳѳ үлдээж чадахгүй бол амьдрал тань ямар ч утгагүй болноо доо. ХҮН ШИГ МѲРТЭЙ, УЯНГА ШИГ ЭГШИГТЭЙ АМЬДРАХГҮЙ ЮМ БОЛ ХҮН БАЙГААД ЯАНАМ БИЛЭЭ.

Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.