NBA-ийн үнэ цэнтэй тоглогч Тони Паркер зодог тайллаа

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн түүхэнд нэр нь тодоор бичигдэн үлдэх цөөн тооны Европ тоглогчдын нэг, Францын шигшээ багийн холбогч Тони Паркер зодог тайлах болсноо зарлалаа. Энэ жил 37 настай Франц эр анх 2001 оны драфтын 28 дахь сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож, домогт Грег Поповичийн удирдлага дор анх иржээ.

Улмаар тэрээр 2003, 2005, 2007, 2014 онуудад энэ багтай хамт NBA-н аварга цолыг авч чадсанаар Дэлхий нийтэд өөрийгөө нотлон харуулсан юм. Замналынхаа сүүлийн жилийн Шарлотт Хорнетс багт өнгөрүүлсэн Франц тоглогч шигшээ багтайгаа хамт өндөр амжилтыг үзүүлж байсан бөгөөд 2013 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Ингэхдээ өөрөө тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор мөн тодорсон байдаг.

Тэрээр өчигдөр ESPN-д өгсөн ярилцлагадаа: “Хэрвээ би Тони Паркер шиг тоглож чадахгүй бол аваргын төлөө өрсөлдөж чадахгүй. Тийм байдлаар сагсанбөмбөг тоглохыг хүсэхгүй байна” гэж хэлсэн аж.

Image result for Тony Parker steps down

Удалгүй Т.Паркер өөрийн сошиал хуудсандаа: “Сагсан бөмбөгөөс зодог тайлахад их олон зүйл бодогдож байна. Миний хувьд гайхамшигтай аялал байлаа. Миний хамгийн гоё мөрөөдөл энэ байсан. NBA-д болон Францын шигшээ багт өнгөрүүлсэн гайхалтай хором бүрийг хэзээ ч мартахгүй” гэж бичжээ.

Image result for Тony Parker steps down

NBA-д 18 улирлыг үдэхдээ Тони Паркер улирлын 1151 тоглолтод оролцож, 15.5 оноо, 5.6 оновчтой дамжуулалтыг дундчилжээ. Харин плейоффт 226 тоглолт хийж, 17.9 оноо, 5.1 оновчтой дамжуулалтыг хийсэн байдаг.

Related image

Нийт 6 удаа бүх оддын тоглолтод сонгогдож байсан тэрээр 2007 онд Финалийн Үнэ цэнтэй тоглогч болсноос гадна, Бүх NBA-ийн багт 4 удаа нэрлэгдэж байсан удаатай.

Г.Баярмөнх

Эх сурвалж: SPS 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.