Шатарчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

"БЕЛАЯ ЛАДЬЯ"-ЦАГААН ТЭРЭГ сургуулиудийн багийн аварга шалгаруулах ОУ ын тэмцээн нь анх 1969 оноос эхлэн тасралтгүй 50 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уламжлалт тэмцээн юм.Тус тэмцээнийг ОХУ ын боловсролын яам,ОХУ ын шатрын холбоотой хамтран зохион байгуулдаг.

ОХУ ын бүх сургууль, район, мужаас 3 шатны шалгаруулалтаас шалгарсан муж бүрийн шилдэг нэг баг буюу 80 баг оролцдог.

Бусад улсын суруулиуд дотооддоо шалгаруулалтаа хийгээд шалгарсан нэг сургуулийн баг тамирчид оролцоход нээлттэй тэмцээн бөгөөд багийн бүрэлдэхүүн 4 хүний бүрэлдэхүүнтэй 14 хүртэлх насны хүүхдүүд оролцох эрхтэй.

МШХолбооноос жил бүр тус тэмцээнд оролцох багийг сонгон шалгуулах тэмцээн зохион байгуулдаг ба 33 р сургууль 3 дах жилдээ тэрүүн байр эзэлж тус тэмцээнд оролцох эрх авсан ба 2 дах удаагаа оролцож байна.

Жил бүр 6 сарын 1-10 хооронд СОЧИ хотноо шигшээ тэмцээн явагддаг бөгөөд 2019 оны тэмцээнд 26 орны 106 багийн 424 шатарчид оюун ухаанаа уралдууллаа.Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцсон 33 р сургуулийн баг 2 р байр эзэлж мөнгөн медаль цомын эзэн болов.

Багийн бүрэлдэхүүнд

1.Е.Төгстөмөр Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга

2.Д.Мөнхзул Өсвөрийн дэлхийн аварга, Сурагчдын дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга

3.Б.Алдар Түргэн тоглолтын улсын аваргын мөнгөн медальт өсвөрийн шилдэг шатарчин

4.Д.Өнөрзул Өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, Сурагчдын дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын мөнгөн медальт

Дасгалжуулагчаар 33-р сургууль,Төгс нүүдэл клубын дасгалжуулагч Гантөмөр нар оролцлоо.

Нэгдүгээр ширээндээ Е.Төгстөмөр Хоёрдугаар ширээндээ Д.Мөнхзул нар хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэв.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.