Н.Цэдэнбал “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолын эзнээр бичигдэв

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн шигшээ өнгөрөгч долоо хоногт “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат эхэлсэн. Өөрийн талбайдаа Бруней Даруссаламыг 2:0-оор хожсон “Талын хөх чононууд” цувралыг 1:0-оор тэргүүлж эхэлсэн.

Хоёр тоглолтын хариу тоглолт маргааш /2019.06.11/ Бруней талбайд болох билээ. Улаанбаатарт болсон эхний тоглолт "Талын хөх чононууд"-ын ялалтаар өндөрлөж, Монголын залууст бүрэн боломж байна гэдгийг харуулаад байгаа. Тоглолтын 11 дэх минутад багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол хийсэн нь “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолоор бүртгэгдсэн. Энэ тоглолт Азийн бүсийн эхний тоглолт байсан бөгөөд Монголын Н.Цэдэнбалын нэр түүхэнд бичигдэн үлдэж байна.

Энэ жил 31 настай Н.Цэдэнбал 23 дугаартай тоглож байгаа бөгөөд тоглолтын өмнө шигшээ багийн ахлагчаар сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Гуамтай тоглоход шийдвэрлэх гоолыг оруулж, багаа цааш өрсөлдөхөд чухал үүргийг гүйцэтгэсэн. Н.Цэдэнбалын тоглолтын цаг дуусах мөчтэй зэрэгцэн оруулсан гоол Монголын шигшээ багийг дараагийн тойрогт тоглох эрхтэй болгож байсан юм. Түүний хувьд өнгөрөгч долоо хоногт мөн онцгой нэгэн амжилтыг үзүүлж, 2022 оны ДАШТ-ий анхны гоолын Ази тивийн төлөөлөл болон бичигдэж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.