Ирээдүйн нисэх онгоц Flying-V

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Онгоц 20 хувиар бага түлш зарцуулдаг тул хүрээлэн буй орчинд учруулах хохирлыг хэд дахин багасгана. Flying-V нисэх онгоцыг KLM (Голландын онгоцны компани) үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Онгоцыг Германы оюутан залуу зохион бүтээж Flying-V хэмээн нэрлэсэн.

Жүжигчин Жими Хендрикс, Брайан Май, Кэйт Ричардс нарын алдартай гитарын нэрийг оролцуулан нэрлэсэн Юстус Бенад төслөө (Bibson Flying-V) нэртэйгээр шалгаруултад оролцуулсан байна.

Агаарын хөлөг нь нисэгчийн суудал буюу толгойноос салаалсан хоёр их биетэй, тийрэлтэт хөдөлгүүртэй.

Агаарын хөлөгт 314 хүн багтах боломжтой. Мөн түүнчлэн, нисэх буудлын орчин үеийн дэд бүтцийг дахин засах шаардлагагүй болно.

Image may contain: airplane, sky and outdoor

Агаарын хөлгийн шинэчилсэн төслийг амжилттай хэрэгжүүлснээр агаарын тээврийн ирээдүйн ертөнц мөнхөд өөрчлөгдөнө.

2019 оны 9-р сард туршилтын эхний нислэг явагдаж 2040 онд масс үйлдвэрлэлийг төлөвлөж байна. 10-р сард Амстердамын Шипхол нисэх буудалд, энэ ангоцны анхны эх загварыг байрлуулах болно.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.